Чингис хаан хамтлагийн тоглолтод алтан үеийнхэн "амилна"

2023 оны 9 сарын 112023-09-11
Чингис хаан  хамтлагийн тоглолтод алтан үеийнхэн "амилна"

Монголын рок урлагт өөрийн гэсэн нэр, мөртэй “Чингис хаан” хамтлагийнхан бүрэн хэмжээний тоглолтоо тун удахгүй хийх гэж байна. Тоглолт энэ сарын 16-нд болох талаар “Оn Off” продакшны захирал С.Ононбат хэллээ.

Тэрбээр “Өнөөдөр 40 гаруй жилийн дараа томоохон хэмжээний тоглолтыг хийх гэж байгаадаа баяртай байна. Олон жил энэ тухай ярьж байсан. Үе үеийн сайхан дуу эгшиглүүлж олон залуусын дурсамжийг сэдрээж амьдаар нь тоглож амьдаар нь үзэх боломж Улаанбаатарчуудад тохиож байгаад баяртай байна” гэсэн юм.

ононбат.jpg

 “Мэнгэ төөрсөн амраг”,  “Хэнзхэн хайр”, “Хань минь”, “Нутаг” зэрэг олон арван бүтээлийг нь  сонсч үзээгүй Монгол хүн байхгүй. Сонсогчдын сэтгэлд хоногшсон эдгээр уран бүтээлээрээ фэнүүдтэйгээ дахин уулзахаар болж буй талаар “Чингис хаан” хамтлагийнхан өнөөдөр /2023.09.11/ мэдээлэл хийсэн нь энэ билээ. Энэ үеэр хамтлагийн ахлагч үг хэлсэн юм.

Чингис хаан хамтлагийн удирдагч, МУАЖ Д.Жаргалсайхан:

жаргалсайхан.jpg

-Монгол Улсын Тусгаар тогтнолын тулгуур хэсгийн нэг нь урлаг соёл. Түүний дунд рок попын урлагтай амьдралаа холбож ирсэн хэсэг  нөхөд “Чингис хаан” нэрээр овоглож 30 гаруй жил уран бүтээлээ хийж ирлээ. Зарим хүмүүс асуудаг л даа “Яагаад заавал хойшоо харах ёстой байсан бэ ахаа” гэж. Ер нь бидний үе энэ хүний Их эзэн хааны тухай уншиж судлахаас илүү нэрийг нь хэлж чаддаггүй үед ажиллаж амьдарч байсан. Тийм үед яах ч аргагүй Монголын өнгөрсөн түүх их гүрнийг дэлхийн сонорт хүргэсэн агуу их хааны тухай Монгол хүн дуулахаас өөр улсын өөр хамтлаг дуучин чадахгүй байх гэж дотроо найдаж уран бүтээлийн шинэ хуудсаа нээсэн.

Хэдийгээр Германд “Чингис хаан”, Англид “Хубилай хаан”, “Хар хорум” гэх рок хамтлаг байдаг ч монголчуудын өнгөрсөн түүхийг монголчуудаас илүү дуулна гэж итгэдэггүй. Энэ утгаараа “Чингис хаан” хамтлагийн нэрийг нуруун дээрээ үүрч ирсэн.

Уран бүтээлийн хувьд эргэж харахаас илүү өнөөдрийн амьдралаа дуулах, маргаашийн амьдралдаа санаа зовниосон сэтгэлээр дуулах гэж оролдож байсан. Ямартай ч үзэгч олонтойгоо дахин уран бүтээлээрээ уулзах гэж байгаадаа баяртай байна гэлээ.

мэдээлэл.jpg

“Чингис хаан” хамтлагийн хувьд анх удаа бүрэн хэмжээний тоглолт хийх гэж байгаагаараа онцлог. "XXI зуун  нэртэй энэхүү тоглолт   Төв цэнгэлдэх хүрээлэнд болох юм. Тоглолтын бэлтгэл ажлын талаар арын албанд ажиллаж буй залуусын төлөөлөл Б.Лхагвасүрэн үг хэлэхдээ “Чингис хаан хамтлаг рок поп урлагт алтан үеүдтэй маш холбоотой. Сайн түүх бүтээгч, сайн уран бүтээлч. Тоглолттой холбоотой Чингис хаан фэйжээр дамжуулан орой бүр лайв мэдээлэл хүргэж байгаа. Тоглолт заалны тоглолтуудтай харьцуулахад их хүн цугладаг учраас өндөр бэлтгэл хангаж байна. Тоглолтын үеэр Өргөө хамтлаг, Айзам хамтлаг, Андууд хамтлаг, GUES 666, Хишигдалай, Зоригт нар ая дуугаа өргөнө” гэлээ.

Б.ЦЭЦЭГ

 

Санал болгох

“Гэгээн Муза-17” олон улсын театрын наадмын шилдгүүд тодорлоо

Драмын урлагийн шилдэг уран бүтээл, шилдэг уран бүтээлчийг шалгаруулдаг “Гэгээн Муза-17” олон улсын театрын наадмыг Монголд зочлох жилийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын ивээл дор, V ноён хутагт Данзанравжаагийн мэлмий гийсний 220 жилийн ойн хүрээнд зохион байгуулж байгаа билээ

6 өдрийн өмнө
Чингис хаан  хамтлагийн тоглолтод алтан үеийнхэн "амилна"

Монголын рок урлагт өөрийн гэсэн нэр, мөртэй “Чингис хаан” хамтлагийнхан бүрэн хэмжээний тоглолтоо тун удахгүй хийх гэж байна. Тоглолт энэ сарын 16-нд болох талаар “Оn Off” продакшны захирал С.Ононбат хэллээ.

13 өдрийн өмнө
АПУ ХК "Ногоон дадалт малчид" мэдлэгжих аян эхлүүллээ

Хүнсний аюулгүй байдал, хангамжийг тогтолцоогоор нь сайжруулах үндэсний хөдөлгөөний хүрээнд АПУ ХК ‘Ногоон Дадалт Малчид’ мэдлэгжих аяныг эхлүүллээ

18 өдрийн өмнө