Л.АМАР: Ипотекийн зээл олгох ч эх үүсвэр хязгаартай

1
2023 оны 9 сарын 72023-09-07
Л.АМАР: Ипотекийн зээл олгох ч эх үүсвэр хязгаартай

Монголын Банкны Холбоо өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн. Энэ үеэр ипотекийн зээлтэй холбоотой асуудалд тус холбооны гүйцэтгэх захирал Л.Амар дараах тайлбарыг өгөв. Тэрбээр, 

-Банкны өөрийн нөхцөлтэй орон сууцны зээлүүд бол хэвийн олгогдож байгаа. Төрөөс хэрэгжүүлж буй ипотекийн 6%-ийн зээлд банкууд хамтран оролцдог. Уг зээлийг гол хариуцагч байгууллага нь төр засаг тул тэр талаас асуух нь дээр болов уу. Гэхдээ өөрийн хэмжээнд хариулт өгье.

Инфляцыг хамгаалах ёстой Төв банк төсвийн шинжтэй үйл ажиллагаа явуулах нь  зарчмын хувьд буруу тул ипотекийн 6%-ийн зээлийн хөтөлбөрийг хоёр жил ярьсны эцэст 2023 оны зургаадугаар сарын 30-наас эхлэн Засгийн газарт шилжүүлсэн. 

Зургаадугаар сарын 30-нд шилжихэд Засгийн газар талдаа ипотекийн 6 хувийн зээлийг хүлээж авах чадавхаа харамсалтай нь бүрдүүлж чадаагүй юм шиг байсан. 

Засгийн газрын талд хүлээж авах механизм, ажиллах хүн нь тодорхойгүй нөхцөл байдал үүсэж, иргэдийн дунд ойлгомжгүй байдал үргэлжлээд хэдэн сар үргэлжиллээ.

Банкны салбар  6 хувийн зээлийг 2023 оны эхний хагас жилд олгож явсан. Цаашид ч олгоно. Гэхдээ эх үүсвэрийн хувьд хязгаартай гэдгийг ойлгох хэрэгтэй" гэв.

 

Санал болгох