Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монгол бяслаг, Шигүдэри” урлах үйлдвэртэй танилцлаа

2023 оны 9 сарын 82023-09-08
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монгол бяслаг, Шигүдэри” урлах үйлдвэртэй танилцлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр  “Монгол бяслаг, Шигүдэри” урлах үйлдвэртэй танилцлаа. Тэрбээр  “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд ийнхүү саяхан үүдээ нээсэн үйлдвэрээр зочилсон нь энэ юм.

Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сумын нутагт байрлах  энэхүү үйлдвэр нь Монголын хүнсний салбар тэр дундаа сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл шан татаж байна. Импортыг орлох дэлхийн брэнд бүтээгдэхүүн Монгол бяслагийг эх орондоо үйлдвэрлэж байгаагаараа онцлог.  Тодруулбал, Монгол малын сүүнээс дэлхийн стандартад нийцсэн 5-6 бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортод гаргах боломж бүрдээд байна. Өнөөдрийн байдлаар чеддар, эдам, гауда зэрэг гурван төрлийн бяслаг үйлдвэрлэж буй.

АПУ ХК нь сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд 26 тэрбумын хөрөнгө оруулалт  26 тэрбумын хөрөнгө оруулалт хийж орон нутагт орон нутагт европын холбооны стандартыг бүрэн хангасан, байгаль орчинд ээлтэй, импортыг орлох үйлдвэрийг өнгөрөгч сарын 10-нд нээсэн билээ. Үйлдвэр ашиглалтад орсноор дуураймал бяслагийн импортын хамаарлыг бууруулж дотоодын зах зээлийн 30 хувийг хангана гэж үзэж байна.

Монгол улсад жилд 3000 тонн нийт 102 тэрбум төгрөгийн бяслагийг гадны улс орнуудаас импортоор оруулж ирдэг бөгөөд тэдгээр импортын бяслагийн дийлэнх нь дуураймал буюу аналог бяслаг байдаг төдийгүй сүүний орц байхгүй хүнсний нэмэлт бүтээгдэхүүн ихээр ашигласан байдаг. Тиймээс АПУ ХК технологийн аргаар цэвэр сүүний бяслагийг ийнхүү эх орондоо нутагшуулж байгаа нь энэ билээ.

Санал болгох

ДАРХАН-УУЛ: Зүрх судасны өвчин нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байна

Дэлхийн зүрхний өдөр өнөөдөр тохиож байна

2 өдрийн өмнө
Хөвсгөл аймагт "Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв" нээгдлээ

Тус төв нь 0-17 насны хүүхдийн сэргээн засах тусламж, үйлчилгээ, 18-аас дээш насны иргэдэд хүргэх тусламж үйлчилгээ гэсэн үндсэн хоёр бүтэцтэй ажиллана.

4 өдрийн өмнө
Дархан-Уул аймагт "Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв" нээгдлээ

Улсын хэмжээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийг 21 аймаг, 9 дүүрэгт байгуулж байна

16 өдрийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монгол бяслаг, Шигүдэри” урлах үйлдвэртэй танилцлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр  “Монгол бяслаг, Шигүдэри” урлах үйлдвэртэй танилцлаа. Тэрбээр  “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд ийнхүү саяхан үүдээ нээсэн үйлдвэрээр зочилсон нь энэ юм.

22 өдрийн өмнө