Ус цаг уур орчны шинжилгээний газраас уулархаг нутгаар цочир хүйтрэл эрт эхэлнэ гэж мэдээлэв. Орхон-Сэлэнгийн сав газар, ойр хээрийн бүсэд энэ сарын 1-10-ны хооронд хүйтэрч эхэлсэн бол хээрийн бүсийн хйод талын нутгаар өнгөрсөн ням гарагаас эхлэн хүйтэрчээ. Урьдчилсан төлөв байдлаар энэ сарын 20 хүртэл сэрүүсэх нь. Харин хээрийн бүсийн урд хэсэг болон говийн нутгаар хожуу буюу есдүгээр сарын 20-оос хойш цочир хүйтэрч эхлэх юм байна. Цаг уурчдын мэдээлж буйгаар цочир хүйтрэл хөрсний гадаргад агаарынхаас намар эрт эхэлж, хавар орой дуусах зүй тогтолтой гэнэ.
Энэ сард цаг агаарын урьдчилсан төлөв байдлаар сарын нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёр болон гуравдугаар арав хоногийн эхэн үед агаарын температур өмнөх үеэсээ 4–6 градусаар сэрүүсэх төлөвтэй байгаа юм.
Ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар цас орох төлөвтэй байна. Энэ үеэр салхи зарим газраар 10–12 м/с, зарим үед түр зуур 12–14 м/с хүрч ширүүсч болзошгүй гэдгийг анхааруулжээ.