Ирантай барьцааны хүмүүс солилцохыг АНУ зөвшөөрөв

2023 оны 9 сарын 122023-09-12
Ирантай барьцааны хүмүүс солилцохыг АНУ зөвшөөрөв

АНУ-ын засгийн газар Ираны өмнө нь царцаагдсан 6 тэрбум долларын хөрөнгийн гүйлгээнд тавьсан хоригоо цуцалж, Иранд хоригдож буй Америкийн 5 иргэн, Америкт хоригдож буй Ираны 5 иргэнийг харилцан солилцохыг зөвшөөрсөн байна. Энэхүү ажиллагаа нь Иранд олон улсын хүмүүнлэгийн бараа худалдан авахад зориулж Америк хориг тавилгүйгээр Өмнөд Солонгосын банкуудаас 6 тэрбум долларын хөрөнгийг Катарын Төв банк руу шилжүүлэх боломжтой болжээ.

Мэдээллийн дагуу, өнгөрсөн амралтын өдөр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен гэрээнд гарын үсэг зурж, орон нутгийн цагаар 11-ний өдөр Конгресст батлуулахаар өргөн барьсан байна.

Санал болгох

Монгол улсад суугаа БНХАУ-ын ЭСЯ хүлээн авалт зохиов

Монгол улсад суугаа Хятадын ЭСЯ-наас ессарын 27-ны өдөр БНХАУ тунхагласны 74 жилийн ойн үндэсний баярт зориулсан хүндэтгэлийн хүлээн авалт хийлээ.

2 өдрийн өмнө
Британийн музей 2000 гаруй үзмэрээ хулгайд алджээ

Энэ есдүгээр сарын 26-нд Британийн музей олон нийтийн мэдээллийн утас ажиллуулж, хулгайд алдсан 2000 орчим соёлын дурсгалт зүйлс, үнэтэй үзмэрүүдээ олж авахад мэдээллийн тусламж хүссэн байна.

3 өдрийн өмнө