П.ГЭРЭЛТ-ОД: Монгол хэл,бичгийн соёлыг дэлхийд таниулна

2023 оны 9 сарын 122023-09-12
П.ГЭРЭЛТ-ОД: Монгол хэл,бичгийн соёлыг дэлхийд таниулна

Монголд анх удаа олон улсын яруу найргийн наадам болно. Уг наадмыг “Дорнын гэгээн аялгуу” ТББ санаачлан зохион байгуулахаар болсныг өнөөдөр мэдээлэв.

“Дорнын гэгээн аялгуу” ТББ-ын тэргүүн П.Гэрэлт-Од: 

-Манай холбоонд ОХУ-ын Буриад, Халимаг, Дундад улсын Шиньжан, Өвөр Монголын уран бүтээлчид хамтарч ажилладаг. Тиймээс Монгол бичиг, хэл соёлтой түмний дунд "Монгол дугаар зуун"   олон улсын яруу найргийн наадмыг зохион байгуулна. Энэ наадамд газар газрын яруу найрагчид оролцож буйгаараа онцлогтой. Гадаадын яруу найрагчид оролцож буй учраас нэг, хоёрдугаар шатыг цахимаар хүлээн авч байна. Өнөөдрийн байдлаар яруу найргийн наадамд Шиньжан, Уйгур, Өөртөө засах орны яруу найрагчид, Буриад, Халимаг зэрэг 70, 80 гаруй яруу найрагчид бүртгүүлсэн. Энэхүү үйл ажиллагаа маань Монгол хэл, бичгийг хамгаалах түгээн дэлгэрүүлэх үр шимийг яруу найргаар түгээн дэлгэрүүлэх, урлагаар дамжуулж Монгол хэл, бичгээ дэлхийн анхаарлын төвд хүргүүлэх зорилготой гэлээ.

Наадамд ирж буй шүлгийг дүрсээр авч байгаа аж. Энэ нь иргэдэд яруу найргийг урлаг талаас нь ойлгуулах зорилготой аж. Мөн яруу найргийн наадамд оролцож буй яруу найрагчдын шүлгийг түүвэрлэн ном гаргахаар төлөвлөж байгаа юм байна. Наадмыг  олон улсын шүүгч нар шүүх аж. 

Б.ЦЭЦЭГ

 

Санал болгох

“Гэгээн Муза-17” олон улсын театрын наадмын шилдгүүд тодорлоо

Драмын урлагийн шилдэг уран бүтээл, шилдэг уран бүтээлчийг шалгаруулдаг “Гэгээн Муза-17” олон улсын театрын наадмыг Монголд зочлох жилийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын ивээл дор, V ноён хутагт Данзанравжаагийн мэлмий гийсний 220 жилийн ойн хүрээнд зохион байгуулж байгаа билээ

6 өдрийн өмнө
Чингис хаан  хамтлагийн тоглолтод алтан үеийнхэн "амилна"

Монголын рок урлагт өөрийн гэсэн нэр, мөртэй “Чингис хаан” хамтлагийнхан бүрэн хэмжээний тоглолтоо тун удахгүй хийх гэж байна. Тоглолт энэ сарын 16-нд болох талаар “Оn Off” продакшны захирал С.Ононбат хэллээ.

13 өдрийн өмнө
АПУ ХК "Ногоон дадалт малчид" мэдлэгжих аян эхлүүллээ

Хүнсний аюулгүй байдал, хангамжийг тогтолцоогоор нь сайжруулах үндэсний хөдөлгөөний хүрээнд АПУ ХК ‘Ногоон Дадалт Малчид’ мэдлэгжих аяныг эхлүүллээ

18 өдрийн өмнө