ОХУ-ын БХЯ өчигдөр /2023.09.13/-ны байлдааны тайлан нийтэлжээ. Оросууд Донецк, Хонглиман чиглэлд Украины довтолгоог няцаасан. Донецк, Запорожье чиглэлд Украйны армийн тэнгисийн явган цэргийн довтолгоог няцааж, олон тооны "Хаймас" пуужин, нисгэгчгүй 37 онгоцыг тосч устгасан гэжээ.
Украины ЗХЖШ мөн /2023.09.13/-нд байлдааны тайлан нийтлэв. Өнгөрсөн 24 цагт фронтын тэргүүн шугамд хорь орчим тулалдаан хийв. Оросын цэргийн бие бүрэлдэхүүн, сум зэвсгийн агуулах, агаарын довтолгооноос хамгаалах пуужингийн систем, хяналтын цэгт цохилт өгч, олон тооны их буу, байлдааны электрон байгууламж нэгийг устгасан гэжээ.
ОХУ-ын Брянск мужийн захирагч 13-ны шөнө хэлэхдээ, ОХУ-ын Агаарын довтолгооноос хамгаалах хүчин уг мужийн харьяа агаарт Украины хоёр дроныг буудаж унагасан. Үүнээс болж барилга байгууламжид хохирол учраагүй гэв. Мөн өдөр Оросын Белгород мужийн амбан захирагч хэлэхдээ, ОХУ-ын Агаарын довтолгооноос хамгаалах хүчнийхэн манай мужийн агаарын орон зайд нэвтэрсэн нэг дроныг устгасан, газар дээрх барилга байгууламжид хохирол учраагүй гэжээ.