ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал нас ахар болно

2023 оны 9 сарын 152023-09-15
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал нас ахар болно

НАМРЫН ДУНД ЦАГААГЧИН ТАХИА САРЫН НЭГ ЦАГААН УЛААН ХУЛГАНА ӨДӨР

  • Үс засуулвал: Нас ахар болно
  • Наран ургах, шингэх: 06.29-19.07
  • Барилдлага: Үл тохирох
  • Шүтэн барилдлага: Авахуй
  • Суудал: Ус

Аргын тооллын 9 сарын 15, Сугар гараг. Билгийн тооллын шинийн 1, Харцага одтой, улаан хулгана өдөр. Өдрийн наран 6 цаг 29 минутад мандан, 19 цаг 7 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, улааны үйл, хур оруулах, дархны үйлд сайн. Төлгө тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

 

Санал болгох

"Актлах" автобусанд амьд явах баталгаа алга

Өвөлдөө зоорь шиг хүйтэн, хэзээ ч цагтаа ирдэггүй үйлчилгээ бол нийтийн тээвэр. Тав тухтай үйлчлүүлэх талаар яриад ч нэмэргүй.  Үйлчилгээнд гарахаас нь өмнө хянадаггүй юу, эсвэл ашиглалтын хугацаа нь хэтэрсэнээс үү, хөдөлгөөнд оролцож явахдаа эвдэрнэ. Хамгийн аюултай нь, сүүлийн жилүүдэд үйлчилгээнд явж байсан автобус шатах болсон нь иргэд нийтийн тээврээр аюулгүй үйлчлүүлэх баталгаа байна уу гэдэг асуудлыг хөндөхөд хүргэж буй.

3 өдрийн өмнө
ОХУ дизель түлш болон автобензин экспортлохыг хориглох шийдвэр гаргалаа

Хоригт Монгол Улсад нийлүүлж байгаа АИ92 автобензин хамаарахгүй гэсэн мэдээлэл байна. Экспортод хязгаарлалт хийж байгаа нь ОХУ дотоодод нийлүүлж байгаа шатахуунд татаас олгохоо больжээ. Үүнээс үүдэн үйлдвэрлэгчид шатахуунаа гадагш нь их хэмжээгээр нийлүүлж эхэлснээр ОХУ дотооддоо шатахууны нийлүүлэлт багасч, үнэ нь өссөн байна.

3 өдрийн өмнө