Өмнөд Солонгосын Төмөр замын үйлдвэрчний эвлэл болон Төмөр замын удирдах газар хоорондын хоёр дахь шатны хэлэлцээ болж, тохиролцоонд хүрч чадаагүй учир өчигдөр /2023.09.14/-ний өдрөөс эхлэн Солонгосын Төмөр замын үйлдвэрчний эвлэл зохион байгуулж дөрвөн хоногийн ажил хаялт зарлажээ. Ажил хаялтын үеэр Өмнөд Солонгосын хэмжээнд 1100 гаруй галт тэрэгний хөдөлгөөн түр зогсоно.