Эрээн боомтоор жимс, ногоог шуурхай нэвтрүүлж байна

2023 оны 9 сарын 152023-09-15
Эрээн боомтоор жимс, ногоог шуурхай нэвтрүүлж байна

Өвөр Монголын Эрээн хотын авто замын боомт жимс жимсгэнэ тээвэрлэсэн 8 авто машиныг 10 минутын хугацаанд боомтоор шуурхай нэвтрүүлсэн байна. Хятад Монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн нэвтрүүлэх ногоон гарцаар энэ оны эхний 8 сард Эрээн боомтоор 73 мянган тонн жимс ногоо экспортолсон нь нийт үнийн дүн 132.4 сая юаньд хүрсэн байна.

Энэ он гарснаас хойш, Эрээний авто замын боомтоор 112 мянган машин нэвтрүүлсэн нь ноднингийн мөн үеэс 148 хувиар нэмэгдсэн байна. Нэг өдөрт 819 машин нэвтрүүлж байгаа нь уг боомтын хамгийн өндөр үзүүлэлт болсон байна.

4 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Санал болгох

"Актлах" автобусанд амьд явах баталгаа алга

Өвөлдөө зоорь шиг хүйтэн, хэзээ ч цагтаа ирдэггүй үйлчилгээ бол нийтийн тээвэр. Тав тухтай үйлчлүүлэх талаар яриад ч нэмэргүй.  Үйлчилгээнд гарахаас нь өмнө хянадаггүй юу, эсвэл ашиглалтын хугацаа нь хэтэрсэнээс үү, хөдөлгөөнд оролцож явахдаа эвдэрнэ. Хамгийн аюултай нь, сүүлийн жилүүдэд үйлчилгээнд явж байсан автобус шатах болсон нь иргэд нийтийн тээврээр аюулгүй үйлчлүүлэх баталгаа байна уу гэдэг асуудлыг хөндөхөд хүргэж буй.

2 өдрийн өмнө
ОХУ дизель түлш болон автобензин экспортлохыг хориглох шийдвэр гаргалаа

Хоригт Монгол Улсад нийлүүлж байгаа АИ92 автобензин хамаарахгүй гэсэн мэдээлэл байна. Экспортод хязгаарлалт хийж байгаа нь ОХУ дотоодод нийлүүлж байгаа шатахуунд татаас олгохоо больжээ. Үүнээс үүдэн үйлдвэрлэгчид шатахуунаа гадагш нь их хэмжээгээр нийлүүлж эхэлснээр ОХУ дотооддоо шатахууны нийлүүлэлт багасч, үнэ нь өссөн байна.

3 өдрийн өмнө