Х.Болорчулуун: 4 тэрбумаар үхрийг ээмэгжүүлэх ажил ирэх хавраас эхэлнэ

1
2023 оны 9 сарын 132023-09-13
Х.Болорчулуун: 4 тэрбумаар үхрийг ээмэгжүүлэх ажил ирэх хавраас эхэлнэ

Өнгөрсөн жилийн мал тооллогоор Монгол Улс нийт 5.5 сая үхэртэй гэж бүртгэгдсэн. Энэ нь   таван хошуу малынхаа дотор 7.7 хувийг эзэлж байгаа, гуравт жагссан үзүүлэлт юм. Харин ХХААХҮЯ-наас өнгөрсөн хоёрдугаар сард 5.5 сая үхэр сүргээ албан ёсоор бүртгэлжүүлж, ээмэгжүүлэх ажлыг үе шаттайгаар хийнэ гэдэг мэдээллийг өгсөн. 

Тэгвэл өнөөдөр /2023.09.13/ Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун дараах мэдээллийг өглөө. Тэрбээр:

-Бүх улс оронд үхэр сүргээ бүртгэлжүүлж, ээмэг зүүлгэдэг. Энэ нь үхрийн мах гадагш экспортонд гарах номер нэг шаардлагыг хангадаг. Мал амьтны эрүүл мэндийн байгууллагаас ч үүнийг  шаарддаг.

Энэ жилийн төсөв дээр үхэр сүргийг ээмэгжүүлэхэд төсөв байхгүй байсан. Ирэх жил дөрвөн тэрбум орчим төгрөгийг суулгасан. Ирэх хавраас шүлхийн вакцинтай хамт үхэрийг бүртгэлжүүлэх ажлыг эхэлнэ.

Эрүүл бүстэй 5-6 аймгуудын үхэрийг эхний ээлжид бүртгэлжүүлнэ. Манай яаман дээр бэлтгэл ажил хангагдсан. Одоо хэрэгжүүлэх л үлдсэн. Бүртгэлжүүлнэ гэдэг нь зөвхөн ээмэгжүүлэх ажил бус. Нэг цогц үйл ажиллагаа болохоор хугацаа орно, хөрөнгө мөнгө шаардлагатай. Бүртгэлжүүлэхийн нэг хэсэг нь л ээмэгжүүлэх. Энэ жилийн тухайд яамны зүгээс бодлого гаргаад оны эцсээр бүртгэгдсэн 5.5 сая үхрээ эхлээд бүртгэлжүүлж, ээмэгжүүлье гэсэн чиглэл барьж байгаа. Яагаад гэхээр гадны орнуудын зүгээс манай улсыг 70 гаруй сая малтай, түүн дотроо үхэр экпортлох давуу талтай гэж харж байдаг. Тийм болохоор махаа экспортод яаралтай гаргахын тулд малаа бүртгэлжүүлэх ажлыг үхэрнээс эхлэхээр шийдсэн. Малын гоц халдварт өвчинтэй холбоотой 5 гаруй сая үрхийг өнгөрсөн жил хоёр үе шаттайгаар вакцинжуулалтад хамруулсан. Өнөө жилийн тухайд вакцинжуулах ажлаа, бүртгэлжүүлэлт, ээмэгжүүлэхтэй давхар хийчихье гэж бодож байгаа. Ингэснээр зардал мөнгө хэмнэгдэх нөхцөл бололцоо байгаа гэж харж байна. Тийм болохоор энэ жил үхэр сүргээ бүрэн ээмэгжүүлэх том зорилт тавиад байгаа юм. 

Э.БУРАМ

Санал болгох

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагын гүйцэтгэх захирал Сима Бахустай уулзлаа

Монгол Улс 2024 онд Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг эх орондоо зохион байгуулахаар төлөвлөж буйг хэлж, гүйцэтгэх захирал Сима Бахусыг тус чуулганд оролцож, Монгол Улсад айлчлахыг урив

2 өдрийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёльтой уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч хүний эрх, эрх чөлөө, ардчилал, зах зээлийн эдийн засгийн харилцааны нийтлэг үнэт зүйлстэй БНСУ-тай хөгжүүлж буй найрсаг харилцаа, хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин тэлж, хоёр талын болон бүс нутаг, олон улсын тавцанд гүнзгийрэн бэхжиж, “Стратегийн түншлэл”-ийн түвшинд амжилттай хөгжиж байгаад сэтгэл хангалуун буйгаа онцлов.

2 өдрийн өмнө