“Эв найрамдлын эрхэм зорилго-2023” үйл ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Хятадын тэнгисийн хүчний эмнэлгийн хөлөг “Энх тайвны хөлөг онгоц” ессарын 11-ний шөнө Банда тэнгисээр өнгөрч, тухайн шөнийн 0 цагийн байдлаар 280.8 мянга миль аялжээ. Аяллын зам нь дэлхийн бөмбөрцгийг экватороор 13 бүтэн тойрсонтой тэнцэж байгаа юм.
“Энх тайвны хөлөг онгоц” бол Хятад улс бие даан судлан бүтээсэн алс далайд аялж эмчилгээ, эмнэлгийн тусламж үзүүлдэг 10 мянган тн даацтай хөлөг онгоц юм. Өмнө нь 11 удаа гадагшаа аялж, чухал дасгал сургуулилтад 18 удаа оролцож байжээ.
"Энх тайвны хөлөг онгоц" үүрэг гүйцэтгэхдээ Кирибати, Тонга, Вануату, Соломоны арлууд, мөн Зүүн Тимор зэрэг 5 оронд долоо хоногийн хугацаатай хүмүүнлэгийн тусламж, эмнэлгийн үйлчилгээ үзүүлжээ. Аяллын төлөвлөгөө ёсоор тус хөлөг 9 дүгээр сарын 19-нд “Эв найрамдлын эрхэм зорилго-2023” үйл ажиллагааны үүргээ дуусгаад Жөүшаний цэргийн боомтод буцаж ирэх юм.