Өнөөдөр “Бүс ба зам”-ын 8 дахь дээд хэмжээний чуулга уулзалт Хонконгод нээлтээ хийж, 70 гаруй улсын засгийн газрын өндөр албан тушаалтан, нэр нөлөө бүхий бизнес эрхлэгч 6000 төлөөлөгч уригдаж, мөн үүний зэрэгцээ гадаад дотоодын 100 гаруй төлөөлөгчдийн баг чуулга уулзалтын бусад олон арга хэмжээнд оролцож байна.
Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн засаг дарга Ли Жячао нээлтэд хэлэхдээ, Хонконг бол “Бүс ба зам” бүтээн байгуулалтын санаачлагч, хувь нэмэр оруулагч, ашиг хүртэгч юм. Хонконг “Бүс ба зам” санаачилгаас ирэх асар их нөөц боломж, ашиг тусыг Хонконг өөртөө хүлээн авч хөгжинө. "Нэг улс, хоёр систем" зарчим дагуу “Бүс ба зам” санаачилгыг бүтээн байгуулж буй түншүүдтэй худалдаа, хөрөнгө оруулалт, инновацийн технологи, дэд бүтцийн хөгжил зэрэг өргөн хүрээнд нягт хамтран ажиллаж, хамтын хөгжил цэцэглэлтэд хүрэх болно гэж онцолжээ.
“Бүс ба зам” дээд хэмжээний чуулга уулзалт 2016 оноос Хятадын эх газар, хилийн чанад, Хонконгийн аж ахуйн нэгжүүдэд бизнес, хөрөнгө оруулалтын хамгийн том индэр болсоор байгаа юм.