Б.ЛХАГВАСҮРЭН: Мөнгөний бодлоын хүүг 13 хувьд хэвээр хадгаллаа

2023 оны 9 сарын 152023-09-15
Б.ЛХАГВАСҮРЭН: Мөнгөний бодлоын хүүг 13 хувьд хэвээр хадгаллаа

Монгол банкны Мөнгөний бодлогын хорооны өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.

---------------------------------

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: 

-Монгол банкны Мөнгөний бодлогын хороо есдүгээр сарын 13, 15-ны өдрүүдэд хуралдлаа. Хурлаар эдийн засаг, банк санхүүгийн өнөөгийн байдлыг харгалзаж бодлогын хүүг 13 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргасан. Гадаад эдийн засгийн өсөлт энэ онд саарах төдийгүй ирэх онд сэргэхгүй төлөв харагдаж байна. Мөн мөнгөний хатуу бодлого гол нөлөөтэй байгаа. Дэлхийн эдийн засгийн өсөлтийн 1/3 бүрдүүлж буй Хятадын эдийн засгийн сэргэлт хүлээлтээс доогуур байгаа нь анхаарал татсан асуудал болж байна. Экспорт буурч үл хөдлөх хөрөнгийн салбарын хүндрэл энэ улсад даамжирсан хэвээр байна. Манай улсын эдийн засгийн өсөлт хүлээлтээс давж энэ оны эхний хагас жилд 6.4 хувьтай гарсан. Нүүрсний экспорт түүхэн дээд хэмжээнд хүрч өссөнөөр уул уурхайн болон бусад салбарууд идэвхжиж эдийн засгийн өсөлт хүлээлтээс давж өсч гарлаа. Эдийн засгийн идэвхжил нэмэгдснээс гадна төсвийн тодотголын нөлөөгөөр өсөлтийн дүн мөн сайжирсан гэв.

Б.ЦЭЦЭГ

Санал болгох