Баянгол дүүргийн 52 байршилд тоглоомын талбайн тохижилт хийж байна

2023 оны 9 сарын 152023-09-15
Баянгол дүүргийн 52 байршилд тоглоомын талбайн тохижилт хийж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Гурван суурьт хөтөлбөрөө Баянгол дүүргийн төрийн 700 гаруй албан хаагчдад танилцууллаа.

Энэ үеэр Баянгол дүүргийн Засаг даргын орлогч Д.Жаргалсүрэн 2021-2023 онд дүүрэгтээ хийж, хэрэгжүүлсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, тохижилт, ногоон байгууламжийн ажлуудаа тайлагнав. Тодруулбал, 2021, 2022 онд дүүргийн төв болон туслах гудамжинд нийт 29.3 км авто зам, 25,433 ам метр явган хүний зам тавьж, зөвшөөрөлгүй 1585 гарааш, төмөр чингэлэг чөлөөлөн, авто зогсоол, тохижилт, ногоон байгууламж хийжээ. Мөн дулааны шугам сүлжээг өргөтгөн, шинэчилж, хуучин орон сууцны барилгын дулаан алдагдлыг бууруулах зорилгоор дээвэр, фасадыг солин, ашиглалтын хугацаа нь дуусах дөхсөн цахилгаан шатнуудыг шинэчлэв. Түүнчлэн тоглоомын талбай, 3х3 сагсан бөмбөгийн талбай зэргийг байгуулсан юм. 2023 онд эдгээр ажлаа илүү өргөжүүлэн, 34 хорооны 83 байршилд авто зам, авто зогсоол, явган хүний зам хийхээр төлөвлөсөн бөгөөд ажил 80 хувийн гүйцэтгэлтэй өрнөж байна. Дүүргийн 26 хорооны 52 байршилд тоглоомын талбайн тохижилт хийж буй. Мөн хог тээврийн тусгай зориулалтын автомашины парк шинэчлэлд анхаарч, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэх, гэрэлтүүлэг, камержуулалт зэргийг сайжруулахаар үе шаттай олон ажил төлөвлөн хэрэгжүүлж байгааг дүүргийн удирдлагууд онцолж байв. 

Хотын дарга ажлаа авснаас хойш хэрэгжүүлсэн бодлогын судалгаа, шийдлүүдээ танилцуулсан. Үүнээс онцлон дурдахад, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр цэцэрлэгийн зориулалтаар 148 барилга түрээсэлж, 20 барилга худалдан авчээ. Мөн 27 сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлж, 15 цомцог /гэр/ цэцэрлэг байгуулснаа дурдав. Харин нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр 2021 оноос хойш 415 автобус шинээр оруулж ирсэн. 2023 оны эцсээр нийт 810 шинэ автобус үйлчилгээнд явах бөгөөд 2024 он гэхэд нийт 1225 автобусаар парк шинэчлэл хийх юм. Мөн хотын хэмжээнд нийтийн тээвэр хүрч үйлчилж чаддаггүй хэсгүүдэд төлөвлөлт гарган, ойролцоогоор 117 км зам шинээр тавьж, 16 чиглэлд богино эргэлт нэвтрүүлэх хэрэгтэйг Хотын дарга онцолж байлаа. Ингэснээр замын хөдөлгөөний түгжрэл зургаан хувиар буурч, автомашины дундаж хурд 11.5 км цагт хүрэх боломжтой юм.

Санал болгох

Нийслэлийн ахмадуудад хүндэтгэл үзүүллээ

Олон улсын ахмадын өдрийг угтан НИТХ, НЗДТГ, Нийслэлийн Ахмадын хороо хамтран ахмад настнуудад зориулсан хүндэтгэлийн үйл ажиллагааг 32 дахь жилдээ зохион байгууллаа

1 өдрийн өмнө
Зайсангийн шинэ гүүрний зорчих хөдөлгөөнийг нээлээ

Зайсангийн төмөр бетон гүүрийг шинэчлэх, өргөтгөх ажлын эхний хэсэг дуусаж, шинэ гүүр ашиглалтад орлоо

1 өдрийн өмнө
"Ногоон нуур-1008 айлын орон сууц" төслийн хүрээнд ЗАМ ХААНА

БНХАУ-ын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй “НОГООН НУУР-1008 АЙЛЫН ОРОН СУУЦ” төслийн гадна дулааны шугамын ажлыг есдүгээр сарын 29-нөөс аравдугаар сарын 1-ний өдрүүдэд хийж гүйцэтгэнэ.

2 өдрийн өмнө
"Улаанбаатар түншлэл-2023" олон улсын үзэсгэлэн яармагт 90 гаруй компани оролцож байна

НЗДТГ, Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/ хамтран зохион байгуулж буй “Улаанбаатар түншлэл-2023” олон улсын үзэсгэлэн яармаг өчигдөр буюу есдүгээр сарын 28-ны өдөр нээлтээ хийлээ.

2 өдрийн өмнө