Монголчуудын хэрэглээ авто үйлдвэрлэгчдийн шаардлагад нийцэхгүй байна

1
2023 оны 9 сарын 182023-09-18
Монголчуудын хэрэглээ авто үйлдвэрлэгчдийн шаардлагад нийцэхгүй байна

Авто машины технологийн хөгжил жилээр биш сараар хөгжиж сайжирч байна. Жолоочгүй тээврийн хэрэгсэл Америкт жирийн хэрэглээ болчихлоо. Үйлдвэрлэгчид шатахуунд хэмнэлттэй гэдгээрээ ялгардаг байсан бол одоо байгаль орчинд ээлтэй, “эко кар” гэх ойлголтыг нэн тэргүүний үзэл санаагаа болгов. Цаашдаа ч ийм байх болов уу.

Олон улсын байгаль орчны төлөө байгууллагууд авто үйлдвэрлэгчдэд экологид ээлтэй шатахуун, түлш хэрэглэхийг шаардаж байгаа. Цахилгаан авто машины хэрэглээг дэмжиж байгаа ч цэнэггүй, дахин ашиглах боломжгүй баттерейг яах вэ гэдэг асуудал үүсэж байна. Цэнэггүй баттерейг дахин өөр зүйлд 100 хувь ашиглачихдаг технологи одоохондоо гараагүй байгаа юм. Япончууд хайбрид машины хаягдсан баттерейг шинэчилж цэнэгтэй болгож өөрчлөх технологийг хэрэгжүүлж байгаа юм билээ. Гэхдээ хаягдсан баттерейг дахин ашиглахад мөн л хаягдал гарна гэдгийг хэлж байна. Энэ хаягдлыг бас яах вэ гэдэг асуудал үүсэв.

Байдал ийм байхад шатахуун, түлш хэрэглэдэг авто машин хөлөглөсөөр л байна гэсэн үг. Тэгэхээр авто үйлдвэрлэгчид, шатахуун түлшний компаниуд бензиний чанарт онцгой анхаарч, үүнийг байгаль орчинд ээлтэй болгоход чиглэсэн судалгааны ажлууд хийсээр байна.

Европын холбооны улсууд хүлэмжийн хийг бууруулах, авто машины байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг багасгахын тулд сүүлийн 30 жил шатахуун, түлшний стандартыг сайжруулах бодлого баримталж байна. Өөрөөр хэлбэл, тэд авто үйлдвэрлэгчдэд байгаль орчинд сөрөг нөлөө багатай “Евро 6” стандартын шатахуун хэрэглэдэг машин үйлдвэрлэх шаардлага тавьж байна. “Евро” шатахуун, түлш гэх бидний мэдэх энэ ойлголт нь Европоос гаралтай нь ийм учиртай юм.

Бидний өдөр тутамд ихэвчлэн хэрэглэдэг, хамгийн хямд үнэтэй “АИ92” гэх бензин, дизель нь олон улсад хоцрогдсон хэрэглээ гэсэн үг. Энэ нь аль 1997 оноос 2002 он хүртэл хэрэглэсэн “Евро-2” стандартын бензин, түлш юм. Үүнээс хойш Европын орнууд “Евро-3”-ыг 2001 онд, “Евро-4” 2006 онд, “Евро-5”-ыг 2009 онд, “Евро-6”-г 2015 оноос хэрэглээнд нэвтрүүлжээ. Хамгийн сүүлд 2017 оноос “Euro 6d-Temp”, “Euro 6d” бензин, түлшний стандартыг гаргаж авто үйлдвэрлэгчдэд, шатахууны компаниудад бага багаар нэвтрүүлж эхэлсэн байна.

Манай хөрш БНХАУ, ОХУ-ын шатахууны компаниуд бүгд “Евро-5” стандартын бензин, түлш худалдаалдаг. Бид хойд хөрш рүү авто машинаар явахдаа тэндээс хийсэн бензин машины маань хүчийг сайжруулдаг нь “Евро-5” бензин бүрэн шаталт явагдаж, хөдөлгүүрийн хүчийг нэмэгдүүлдэгтэй шууд холбоотой юм. Эндээс бид “Оросын бензин сайн” гэх ойлголт авсан байдгийг үгүйсгэхгүй. ОХУ-ын шатахуун үйлдвэрлэгчид Европын бензин, шатахууны стандартыг мөрддөг учраас нийтийн хэрэглээнд 100 хувь “Евро-5” бензин, түлш нэвтэрсэн байдаг.

Дэлхийн дийлэнх улс “Евро-5” стандартын бензин түлш хэрэглэж байна. Авто үйлдвэрлэгчид ч гэсэн энэ стандартыг бензин, түлш хэрэглэдэг авто машин үйлдвэрлэж байгаа юм. Жишээлбэл, АНУ-аас шууд оруулж ирсэн авто машинд хэрэглэх бензин нь энгийн АИ92 байдаггүй. Үүнийг хэрэглэлээ гэхэд машины моторт асуудал үүсч, дэлгэц дээр “чек” асчихдаг. Энэ нь тухайн машинд “Евро-5” стандартын бензин хийх зориулалттайгаар үйлдвэрлэгдсэн гэсэн үг.

Харин манайд үйл ажиллагаа явуулж байгаа авто машины дистрибьютор компаниуд тухай үйлдвэрлэгч рүүгээ холбогдож “Евро2 буюу АИ92” хэрэглэх зориулалттайгаар өөрчилж өгөөч гэж гуйдаг гэхэд хэлсдэхгүй. Өөрөөр хэлбэл, бид шатахуун стандартаа дээшлүүлэхгүй бол авто үйлдвэрлэгчдэд төдийгүй хоёр хөрш, цаашдаа дэлхий нийтээс хоцорсоор л байна гэсэн үг. Технологийн хөгжил бидэнд зориулаад хуучин шатахуун хэрэглэдэг авто машин үйлдвэрлээд суухгүй. “Евро-5” бензин, түлш үнэтэй байж болох ч таны авто машины моторын эдэлгээг уртасгаж, байгаль орчинд ээлтэй юм даа.

Т.Арьяа

Санал болгох

"Актлах" автобусанд амьд явах баталгаа алга

Өвөлдөө зоорь шиг хүйтэн, хэзээ ч цагтаа ирдэггүй үйлчилгээ бол нийтийн тээвэр. Тав тухтай үйлчлүүлэх талаар яриад ч нэмэргүй.  Үйлчилгээнд гарахаас нь өмнө хянадаггүй юу, эсвэл ашиглалтын хугацаа нь хэтэрсэнээс үү, хөдөлгөөнд оролцож явахдаа эвдэрнэ. Хамгийн аюултай нь, сүүлийн жилүүдэд үйлчилгээнд явж байсан автобус шатах болсон нь иргэд нийтийн тээврээр аюулгүй үйлчлүүлэх баталгаа байна уу гэдэг асуудлыг хөндөхөд хүргэж буй.

2 өдрийн өмнө
ОХУ дизель түлш болон автобензин экспортлохыг хориглох шийдвэр гаргалаа

Хоригт Монгол Улсад нийлүүлж байгаа АИ92 автобензин хамаарахгүй гэсэн мэдээлэл байна. Экспортод хязгаарлалт хийж байгаа нь ОХУ дотоодод нийлүүлж байгаа шатахуунд татаас олгохоо больжээ. Үүнээс үүдэн үйлдвэрлэгчид шатахуунаа гадагш нь их хэмжээгээр нийлүүлж эхэлснээр ОХУ дотооддоо шатахууны нийлүүлэлт багасч, үнэ нь өссөн байна.

2 өдрийн өмнө