Хиймэл оюун ухаанд суурилсан эрт илрүүлэг, үзлэг оношилгооны “NURA-Монгол” төв нээлтээ хийлээ

2023 оны 9 сарын 182023-09-18
Хиймэл оюун ухаанд суурилсан эрт илрүүлэг, үзлэг оношилгооны “NURA-Монгол” төв нээлтээ хийлээ

Хиймэл оюун ухааны технологид суурилсан эрт илрүүлэг, үзлэг  оношилгооны  “NURA-Монгол”  төв өнөөдөр нээлтээ хийлээ.

Жилд 30 мянган хүнд үйлчлэх боломжтой “NURA Монгол” төвийг “Таван богд групп” нээж байна.  


Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, үг хэлэв. Тэрбээр Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд төр хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлж, аялал жуулчлал, авто зам, эрүүл мэнд, боловсролын салбарт төрийн  оролцоог бууруулж,  хувийн хэвшилд илүү боломж олгох зарчим баримтлан ажиллаж байгаа. Энэ хүрээнд аялал жуулчлалын салбарт авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд үр дүнгээ өгч эхлээд байна. Дараагийн чухал салбар бол эрүүл мэндийн салбар юм гэдгийг тэмдэглэлээ.

Мөн “Манай улсад хиймэл оюун ухаанд суурилсан оношилгоо эмчилгээний төв нээгдсэнээр онош тодруулах гэж цаг алддаг, өндөр үнэтэй шинжилгээнд хамрагдахаар Солонгос, Турк зэрэг улс руу явдаг байдлыг халах боломж бүрдэж байна. Энэ нь иргэдийн эрүүл мэнд, амьдралын чанар төдийгүй улс орны эдийн засагт ч эергээр нөлөөлнө” гэв. Өмнө нь эрт илрүүлгийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ эмнэлгийн тусламж үйлчилгээ, үзлэг оношилгооноос шалтгаалан гадагш гарч буй валютын урсгалыг дотооддоо үлдээхүйц тоног төхөөрөмж, эмчилгээ үйлчилгээ бүхий компанийг дэмжинэ гэдгээ Ерөнхий сайд илэрхийлж байсан юм.


 “NURA” төв нь Японы Фүжифилм корпорацын компьютер томограф, маммографи, дэкса  зэрэг эмнэлгийн дэвшилтэт тоног төхөөрөмж, хиймэл оюун ухааны технологи ашиглан үйл ажиллагаа явуулдаг дэлхийд алдартай сүлжээ байгууллага юм. Япон, Энэтхэг улсад салбартай бөгөөд өдгөө Монгол Улсад гурав дахь салбараа нээж байна. 
 

Санал болгох

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагын гүйцэтгэх захирал Сима Бахустай уулзлаа

Монгол Улс 2024 онд Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг эх орондоо зохион байгуулахаар төлөвлөж буйг хэлж, гүйцэтгэх захирал Сима Бахусыг тус чуулганд оролцож, Монгол Улсад айлчлахыг урив

2 өдрийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёльтой уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч хүний эрх, эрх чөлөө, ардчилал, зах зээлийн эдийн засгийн харилцааны нийтлэг үнэт зүйлстэй БНСУ-тай хөгжүүлж буй найрсаг харилцаа, хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин тэлж, хоёр талын болон бүс нутаг, олон улсын тавцанд гүнзгийрэн бэхжиж, “Стратегийн түншлэл”-ийн түвшинд амжилттай хөгжиж байгаад сэтгэл хангалуун буйгаа онцлов.

2 өдрийн өмнө