Д.Гантулга дахин хүчингийн хэрэгт холбогджээ

1
2023 оны 9 сарын 192023-09-19
Д.Гантулга дахин хүчингийн хэрэгт холбогджээ

Цагдаагийн байгууллагад 2023 оны есдүгээр сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .... зочид буудалд иргэн Г гэгч нь бусдыг хүчиндэхийг завдсан гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст гомдол, мэдээллийн бүртгэлд авч, шалгалтын ажиллагаа явуулж буй. 

Д.Гантулгын хувьд  2017 оны зургаадугаар сард 25 настай Н гэх эмэгтэйг хүчиндсэн хэрэгт нэр холбогдсон бөгөөд 2018 оны зургаадугаар сард УИХ-ын гишүүнээс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн.  Гэвч тун удалгүй буюу 2018 оны арваннэгдүгээр сарын 27-нд нэр бүхий эмэгтэй УИХ-ын гишүүн асан Л.Гантулга өөрийг нь хүчирхийлэхийг завдсан гэж  хуулийн байгууллагад хандсан байдаг.

Улмаар түүний шүүх хурал 2019 оны арваннэгдүгээр сарын 12-нд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон. Шүүхээс түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүчиндэх” зүйл ангиар буруутгаж, эхний хүчингийн хэрэгт нь нэг жил дөрвөн сар, хоёр дахь хэрэгт нь найман сар нийт хоёр жилийн ял оноосон юм. 

Гэвч УИХ-ын гишүүн асан Д.Гантулга өнгөрөгч 2020 оны арванхоёрдугаар сарын 11-нд магадлангаар суллагдсан юм.

Э.БУРАМ

 

Санал болгох

"Актлах" автобусанд амьд явах баталгаа алга

Өвөлдөө зоорь шиг хүйтэн, хэзээ ч цагтаа ирдэггүй үйлчилгээ бол нийтийн тээвэр. Тав тухтай үйлчлүүлэх талаар яриад ч нэмэргүй.  Үйлчилгээнд гарахаас нь өмнө хянадаггүй юу, эсвэл ашиглалтын хугацаа нь хэтэрсэнээс үү, хөдөлгөөнд оролцож явахдаа эвдэрнэ. Хамгийн аюултай нь, сүүлийн жилүүдэд үйлчилгээнд явж байсан автобус шатах болсон нь иргэд нийтийн тээврээр аюулгүй үйлчлүүлэх баталгаа байна уу гэдэг асуудлыг хөндөхөд хүргэж буй.

2 өдрийн өмнө
ОХУ дизель түлш болон автобензин экспортлохыг хориглох шийдвэр гаргалаа

Хоригт Монгол Улсад нийлүүлж байгаа АИ92 автобензин хамаарахгүй гэсэн мэдээлэл байна. Экспортод хязгаарлалт хийж байгаа нь ОХУ дотоодод нийлүүлж байгаа шатахуунд татаас олгохоо больжээ. Үүнээс үүдэн үйлдвэрлэгчид шатахуунаа гадагш нь их хэмжээгээр нийлүүлж эхэлснээр ОХУ дотооддоо шатахууны нийлүүлэлт багасч, үнэ нь өссөн байна.

3 өдрийн өмнө