Цахилгаан автомашины хэрэглээг бүх талаар дэмжинэ

2023 оны 9 сарын 192023-09-19
Цахилгаан автомашины хэрэглээг бүх талаар дэмжинэ

Ерөнхий сайдын захирамжаар “Ногоон технологи, ногоон эдийн засгийг дэмжих зорилгоор цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэх, цэнэглэх төвүүдийг байгуулах шийдлийг батлуулах, хэрэгжүүлэх” ажлын хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд нар ахлан ажиллаж байна.

Үүний хүрээнд өнөөдөр холбогдох яам, агентлагийн ажлын хэсгээрээ хуралдаж, цахилгаан авто машины хэрэглээг нэмэгдүүлэх төлөвлөгөө, санал, шийдлээ хуваалцлаа.

Өнөөдрийн байдлаар манай улсад 709 цахилгаан тээврийн хэрэгсэл байна.

  1. 2026 он гэхэд 20.000 цахилгаан авто машиныг хэрэглээнд нэвтрүүлж, төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд цахилгаан машин цэнэглэх 1000 станц байгуулах,
  2. Цахилгаан автомашины импортыг дэмжиж, цэнэглэгч, сэлбэгийг Гаалийн албан татвар болон НӨАТ, тээврийн хэрэгслийн болон авто зам ашигласны, зогсоолын төлбөрөөс чөлөөлөх,
  3. Цахилгаан автомашин худалдаж авах иргэддээ хөнгөлөлттэй, урт хугацаатай зээлийг олгодог байх,
  4. Одоо үйл ажиллагаа явуулж байгаа шатахуун түгээх станцуудынхаа хүчин чадлыг нэмэгдүүлж, эрх зүйн орчныг сайжруулах,
  5. Цэнэглэгчээ эх орондоо үйлдвэрлэх, угсрах, шинэ технологи нутагшуулах санаачилгыг ямагт дэмжиж, хамтран ажиллана.

Түүнчлэн цахилгаан автомашин худалдан борлуулагч аж ахуйн нэгжүүдээ дэмжиж, засвар үйлчилгээг нь сайжруулан, инженер техникийн ажилчдаа дадлагажуулж бэлдэх, хамгийн чухал асуудал болох АЮУЛГҮЙ БАЙДАЛД нь стандарт тогтоох, шинэчлэх шаардлагатай байна.

Импортлоод, үйлдвэрлээд зогсохгүй БАТАРЕЙГ ДАХИН БОЛОВСРУУЛАН СЭРГЭЭХ, УСТГАХ бүхий л тогтолцоог бүрдүүлэн байгаль орчиндоо ээлтэй байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой байгууллага, аж ахуйн нэгжийн үйлчилгээндээ ашигладаг суудлын машины 60 хувь, хот суурин газрын нийтийн тээвэр, шуудан хүргэлт, хүнс, бараа түгээх зэрэг үйлчилгээний тээврийн хэрэгслүүдийн 70 хувь, иргэдийн 5 хувь нь цахилгаан машинтай болж 2026 он гэхэд 20.000 цахилгаан тээврийн хэрэгслийг нэвтрүүлнэ гэсэн холбогдох тооцоо, судалгааг гаргалаа.

Эдгээр шийдлээ БҮРЭН АЖИЛ ХЭРЭГ болгосноор тээврийн хэрэгслээс ялгарах хортой, хүлэмжийн хийг бууруулах ОНЦГОЙ ЧУХАЛ АЧ ХОЛБОГДОЛТОЙ юм.

Санал болгох

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагын гүйцэтгэх захирал Сима Бахустай уулзлаа

Монгол Улс 2024 онд Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг эх орондоо зохион байгуулахаар төлөвлөж буйг хэлж, гүйцэтгэх захирал Сима Бахусыг тус чуулганд оролцож, Монгол Улсад айлчлахыг урив

2 өдрийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёльтой уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч хүний эрх, эрх чөлөө, ардчилал, зах зээлийн эдийн засгийн харилцааны нийтлэг үнэт зүйлстэй БНСУ-тай хөгжүүлж буй найрсаг харилцаа, хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин тэлж, хоёр талын болон бүс нутаг, олон улсын тавцанд гүнзгийрэн бэхжиж, “Стратегийн түншлэл”-ийн түвшинд амжилттай хөгжиж байгаад сэтгэл хангалуун буйгаа онцлов.

2 өдрийн өмнө