Иргэн бүрт гамшгийн эрсдэлийн боловсрол эзэмшүүлэхийг зорино

2023 оны 9 сарын 192023-09-19
Иргэн бүрт гамшгийн эрсдэлийн боловсрол эзэмшүүлэхийг зорино

Гамшгийн эсрэг хотуудын форум БНСУ-ын Инчеон хотод болж байна. Тус форумыг НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах Зүүн-Хойд Азийн бүсийн төвөөс жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаа дэлхийн 120 орчим хотын төлөөлөл оролцож байгаа бөгөөд Улаанбаатар хотыг төлөөлж ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Д.Намсрай, нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна. Форумд сүүлийн үед Улаанбаатар хотод тохиолдсон үер, газар хөдлөлтийн эрсдэлийн мэдээллийг танилцуулж, харилцан туршлага солилцоно. Түүнчлэн гамшгийн эсрэг хотууд хэрхэн хамтарч ажиллаж,  харилцаа холбоогоо өргөжүүлэх талаар хэлэлцэх юм байна.

 Сүүлийн үед  дэлхийн хотуудад үер, газар хөдлөлт, гал түймэр зэрэг гамшгийн давтамж нэмэгдсээр байгаа. Тиймээс хотын хөгжлийн болон хөрөнгө оруулалтын бодлогод эрсдэлийг тооцох шаардлага тулгараад буй. Мөн  дэд бүтэц, зарлан мэдээлэх тогтолцоо, иргэн бүрт эрсдэлийн боловсролыг эзэмшүүлэх зэргээр хотуудыг чадавхтайгаар бэлтгэх чиглэлд анхаарал хандуулах талаар хотууд зөвлөлдөнө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Санал болгох

"Актлах" автобусанд амьд явах баталгаа алга

Өвөлдөө зоорь шиг хүйтэн, хэзээ ч цагтаа ирдэггүй үйлчилгээ бол нийтийн тээвэр. Тав тухтай үйлчлүүлэх талаар яриад ч нэмэргүй.  Үйлчилгээнд гарахаас нь өмнө хянадаггүй юу, эсвэл ашиглалтын хугацаа нь хэтэрсэнээс үү, хөдөлгөөнд оролцож явахдаа эвдэрнэ. Хамгийн аюултай нь, сүүлийн жилүүдэд үйлчилгээнд явж байсан автобус шатах болсон нь иргэд нийтийн тээврээр аюулгүй үйлчлүүлэх баталгаа байна уу гэдэг асуудлыг хөндөхөд хүргэж буй.

2 өдрийн өмнө
ОХУ дизель түлш болон автобензин экспортлохыг хориглох шийдвэр гаргалаа

Хоригт Монгол Улсад нийлүүлж байгаа АИ92 автобензин хамаарахгүй гэсэн мэдээлэл байна. Экспортод хязгаарлалт хийж байгаа нь ОХУ дотоодод нийлүүлж байгаа шатахуунд татаас олгохоо больжээ. Үүнээс үүдэн үйлдвэрлэгчид шатахуунаа гадагш нь их хэмжээгээр нийлүүлж эхэлснээр ОХУ дотооддоо шатахууны нийлүүлэлт багасч, үнэ нь өссөн байна.

3 өдрийн өмнө