Э.Ууганбаяр: Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэнэ гэдэг энэ дэлхий дээрх хамгийн том хүмүүнлэгийн үйлс

2023 оны 9 сарын 182023-09-18
Э.Ууганбаяр: Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэнэ гэдэг энэ дэлхий дээрх хамгийн том хүмүүнлэгийн үйлс

ЗХЖШ-ын Сургалт, бэлтгэлийн газар, Монголын Улаан Загалмайн нийгэмлэгтэй хамтран ажиллагааны өмнөх бэлтгэл, сургалтдаа хамрагдаж буй цэргийн алба хаагчдад “Анхны тусламж, ОУ-ын хүмүүнлэгийн эрх зүйн тухай” мэдлэг олгох сургалтыг зохион байгууллаа.

Сургалтыг нээж Монголын Улаан Загалмайн нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч Э.Ууганбаяр нийт бие бүрэлдэхүүнд хандаж үг хэлсэн юм. Тэрбээр хэлсэн үгэндээ энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэнэ гэдэг нь дэлхий дээрх хамгийн том хүмүүнлэгийн үйлс болохыг онцлоод алс холын Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсын тусламж, дэмжлэг шаардлагатай байгаа энгийн ард иргэдэд энх тайван амьдралыг бэлэглэх эрхэм бөгөөд хариуцлагатай үүргийг залгамжлахаар ажиллагааны өмнөх бэлтгэл, сургалтдаа хамрагдаж буй дайчдынхаа цаашдын хичээл, сургалтад өндөр амжилтыг хүсэн ерөөсөн юм.

Үргэлжлүүлэн Монголын Улаан Загалмайн нийгэмлэгийн хүүхэд, залуучуудын хөтөлбөр хариуцсан ахлагч Б.Мөнхжин гарын доорх эд зүйлсийг ашиглан анхны тусламж үзүүлэх аргачлал болон цэргийн алба хаагчид мэдэж байвал зохих олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн байдлын тухай мэдээллийг нийт бие бүрэлдэхүүнд дэлгэрэнгүй танилцуулж төгсгөлд нь хамтарсан дадлага, нэгдсэн хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

May be an image of 1 person and text

May be an image of 3 people and text

May be an image of 2 people and text

Санал болгох

“Ажлын байран дахь хөдөлмөрийн ёс суртахуун” сэдэвт сургалт боллоо

Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын нийт ажилтан, албан хаагчдад зориулан “Хувь хүний хөгжлийн менежмент” дэд хөтөлбөрийн хүрээнд “Ажлын байран дахь хөдөлмөрийн ёс суртахуун” сэдвээр танхимын сургалтыг өнөөдөр (2023.09.29) зохион байгууллаа

1 өдрийн өмнө
2024 онд хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг хэвээр үргэлжлүүлэн олгоно

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр (2023.09.29) Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

1 өдрийн өмнө
Энэ жил хүнсний ногооны хэрэгцээний 82 хувийг дотоодоос хангах боломж бүрджээ

Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт байрлах “Бялхам ивээл” ХХК-ийн хүлэмжийн аж ахуйд ажиллалаа.

2 өдрийн өмнө