Буган чулуун хөшөө, Хүрлийн үеийн холбогдох дурсгалуудыг Дэлхийн өвд бүртгэлээ

2023 оны 9 сарын 182023-09-18
Буган чулуун хөшөө, Хүрлийн үеийн холбогдох дурсгалуудыг Дэлхийн өвд бүртгэлээ

Саудын Арабын Хаант Улсын Рияд хотноо 2023 оны есдүгээр сарын 10–25-ны өдрүүдэд болж буй Дэлхийн өвийн хорооны 45 дугаар ээлжит чуулганаар Монгол Улсын нэр дэвшүүлсэн “Буган чулуун хөшөө, хүрлийн үеийн холбогдох дурсгалууд”-ыг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэлээ.

Буган чулуун хөшөө нь хүрлийн цаг үеийн Төв Азийн нүүдэлчдийн бүтээсэн соёлын орон зайг танин мэдэх, нүүдэлчдийн угсаа гарал, нийгэм, аж ахуй, соёл, овог аймаг хоорондын харилцаа холбоо зэрэг олон талт ой санамжийг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг түүх, соёл, урлаг, гоо зүй, танин мэдэхүйн асар их мэдээллийг агуулсан дахин давтагдашгүй, хосгүй үнэт өв юм.

Байгалийн болон соёлын өвийг хамгаалах, таниулан сурталчлах, хойч үедээ үлдээх зорилгоор 1972 онд баталсан ЮНЕСКО-гийн Дэлхийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах тухай конвенцод 2023 оны байдлаар 192 улс нэгдэн орж, 167 улсын байгалийн болон соёлын нийт 1,157 өвийг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлсэн байдаг. Тэдгээрээс 900 нь соёл, 218 нь байгалийн, 39 нь хосолмол өв байна.

Монгол Улс тус конвенцод 1990 онд нэгдэн орсноос хойш Дэлхийн өвийн жагсаалтад Увс нуурын ай сав газар (2003), Дагуурын ландшафт (2017), Орхоны хөндийн соёлын дурсгалт газар (2004), Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор (2011), Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг (2015), Буган чулуун хөшөө, хүрлийн үеийн холбогдох дурсгалууд зэрэг байгаль, соёлын нийт 6 өвийг бүртгүүлсэн.

Санал болгох

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагын гүйцэтгэх захирал Сима Бахустай уулзлаа

Монгол Улс 2024 онд Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг эх орондоо зохион байгуулахаар төлөвлөж буйг хэлж, гүйцэтгэх захирал Сима Бахусыг тус чуулганд оролцож, Монгол Улсад айлчлахыг урив

2 өдрийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёльтой уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч хүний эрх, эрх чөлөө, ардчилал, зах зээлийн эдийн засгийн харилцааны нийтлэг үнэт зүйлстэй БНСУ-тай хөгжүүлж буй найрсаг харилцаа, хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин тэлж, хоёр талын болон бүс нутаг, олон улсын тавцанд гүнзгийрэн бэхжиж, “Стратегийн түншлэл”-ийн түвшинд амжилттай хөгжиж байгаад сэтгэл хангалуун буйгаа онцлов.

2 өдрийн өмнө