Азийн наадмыг 68 хэлээр дэлхийд түгээнэ

2023 оны 9 сарын 192023-09-19
Азийн наадмыг 68 хэлээр дэлхийд түгээнэ

Ханжөүгийн Азийн наадам эхлэхэд дөрөв хоног үлдлээ.

Наадмыг сурвалжлах, шууд дамжуулах ХТРТ-ийн сурвалжлагын баг ажиллаж эхлэхэд бэлэн болжээ. Азийн наадмыг сурвалжлан дамжуулахаар Хятадын төв радио телевиз 4500 гаруй хүний өргөн бүрэлдэхүүнтэй мэргэжлийн багийг Ханжөү руу илгээсэн юм. Энэ нь ХТРТ түүхэндээ анх удаа Азийн наадмын өргөн нэвтрүүлгийн үндсэн агентлагийн үйлчилгээг хүлээн авч байгаа тохиолдол юм. Олон улсын сигнал болон холбогдох хэвлэл мэдээллийн үйлчилгээг 4K стандартаар дамжуулна. Мөн дэлхийд тэргүүлэгч 8K технологи ашиглаж, нээлт, хаалтын ёслол, хөнгөн атлетикийн тэмцээнийг олон нийтийн дохио сүлжээгээр хүргэх гэж байна.

CCTV-ийн спортын суваг, Олимпын суваг, ерөнхийлсөн суваг, мэдээний суваг, CGTN зэрэг телевизийн сувгууд, мөн Хятадын дуу хоолой, Дэлхийн мэдээлэл зэрэг өргөн нэвтрүүлэг, түүнчлэн CCTV News, CCTV видео зэрэг ХТРТ-ийн бусад шинэ медиа платформ Азийн наадмыг бүх талаас нь үзүүлэхийн тулд олон сэдвээр тусгай нэвтрүүлгийн булан хуудас гаргаж эхэлсэн байна.

Хятадын төв радио телевиз наадмын үеэр Азийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй хамтарч Азийн наадмыг 68 хэлээр дэлхийн үзэгчдэд хүргэж, спорт, соёлын цогц арга хэмжээг тал бүрээр үзүүлэх болно.

Санал болгох

Хятад улс хэзээд “Дэлхийн өмнөд”-ийн нэгэн гишүүн мөн

Энэ өдрүүдэд хуралдаж буй НҮБ-ын ерөнхий ассамблейн 78 дугаар чуулган дээр “Дэлхийн өмнөд”-ийн орнууд хөгжлийн хөрөнгө санхүүжилт, уур амьсгалын дулаарал, орлогын тэнцвэргүй байдал зэрэг олон томоохон сэдэвт анхаарал хандуулж байна

4 өдрийн өмнө
Азийн наадмыг 68 хэлээр дэлхийд түгээнэ

Ханжөүгийн Азийн наадам эхлэхэд дөрөв хоног үлдлээ

5 өдрийн өмнө