"Евро-Арктикийн зөвлөл"-өөс ОХУ гарахаа зарлалаа

2023 оны 9 сарын 192023-09-19
"Евро-Арктикийн зөвлөл"-өөс ОХУ гарахаа зарлалаа

Баренцын тэнгисийн "Евро-Арктикийн зөвлөл"-өөс ОХУ гарч байгааг тус улсын Гадаад харилцааны яам зарлажээ.

ГХЯ-ны мэдэгдэлд, "Баренцын тэнгисийн Евро-Арктикийн зөвлөл нь 30 жилийн турш бүс нутаг дамнасан харилцаа холбооны чухал бүтэц болж, Арктикийн энх тайван, тогтвортой хөгжил, хүрээлэн буй орчныг хамгаалах, хүмүүсийн солилцоог дэмжихэд ихээхэн хувь нэмэр оруулсан. Гэхдээ барууны гишүүдийн алдаатай бодлогын улмаас өнгөрсөн оны гуравдугаар сараас хойш зөвлөлийн үйл ажиллагаа үндсэндээ зогссон. Зөвлөлийн өнөөгийн ээлжит дарга орон Финлянд 2023 оны 10-р сард ээлжит дарга орны суудлаа ОХУ-д шилжүүлнэ гэдгээ мэдэгдээгүй. Энэ нь ээлж шилжих зарчмыг зөрчиж, холбогдох ажлын бэлтгэлийг тасалдуулсан учраас ОХУ арга буюу зөвлөлөөс гарч байгаагаа мэдэгдэж байна" гэжээ.   

Мөн уг мэдэгдэлд, "Нордикийн бүс нутгийн өнөөгийн улс төрийн нөхцөл байдал энд амьдарч буй ард иргэдийн урт хугацааны ашиг сонирхолд нийцэхгүй. Гэхдээ Оросын тал эрх тэгш яриа хэлэлцээ, харилцан ашигтай хамтын ажиллагаанд оролцох хүсэлтэй бүх бүтээлч талуудтай харилцахад бэлэн" гэжээ.

 

Санал болгох

Хятад улс хэзээд “Дэлхийн өмнөд”-ийн нэгэн гишүүн мөн

Энэ өдрүүдэд хуралдаж буй НҮБ-ын ерөнхий ассамблейн 78 дугаар чуулган дээр “Дэлхийн өмнөд”-ийн орнууд хөгжлийн хөрөнгө санхүүжилт, уур амьсгалын дулаарал, орлогын тэнцвэргүй байдал зэрэг олон томоохон сэдэвт анхаарал хандуулж байна

4 өдрийн өмнө
Азийн наадмыг 68 хэлээр дэлхийд түгээнэ

Ханжөүгийн Азийн наадам эхлэхэд дөрөв хоног үлдлээ

5 өдрийн өмнө