Хотын стандартыг батлуулах, хэрэгжилтийг зохион байгуулах журмын төсөлд санал авч байна

2023 оны 9 сарын 192023-09-19
Хотын стандартыг батлуулах, хэрэгжилтийг зохион байгуулах журмын төсөлд санал авч байна

Аливаа хотын хөгжил нь иргэд, оршин суугчдад чиглэж, амьдралын таатай орчныг бүрдүүлсэн байх ёстой. Хүн төвтэй хотын хөгжлийн түлхүүр нь олон улсын жишигт нийцсэн хотын стандартын тогтолцоог бүрдүүлэх явдал юм. Хотын стандарт гэдэг нь хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ая тухтай амьдрах нөхцөлийг тодорхойлсон хэм хэмжээ. Тус стандартыг мөрдсөнөөр иргэдийн амьдралын таатай орчин бүрдэхийн зэрэгцээ орчны ая тухтай, эрүүл, аюулгүй байдал хангагдаж, хөрөнгө оруулалтын үр ашиг дээшилнэ. Мөн улс орын эдийн засаг, нийгэмд бодитой эерэг нөлөө үзүүлэх юм.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Тус хуульд хот стандарттай байхаар тусгасан бөгөөд хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд өдгөө 16 бүлгийн 52 стандартыг НИТХ-аар батлуулсан.

Энэ хүрээнд тус стандартыг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудаар мөрдүүлэх, хэрэгжилтийг хангуулах үүднээс Хотын стандартыг батлуулах, хэрэгжилтийг зохион байгуулах журмын төслийг боловсруулж байна. Тус журмын зорилго нь нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй, ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэхэд чиглэн, түүнд хамаарах үйл ажиллагааг зохицуулахад орших юм.

Иймд иргэн та хотын стандартыг батлуулах, хэрэгжилтийг зохион байгуулах журмын төсөлд https://standard.ub.gov.mn/poll холбоосоор орж саналаа илгээн үү.  

Санал болгох

Бумбатын рашааны 44.1 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа

Бумбатын рашааныг орон нутгийн тусгай хамгаалалтын бүсэд авах тухай Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Р.Энхтайван танилцуулсан юм

3 өдрийн өмнө
Өвөлжилтийн бэлтгэл 87 хувьтай байна

НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаан боллоо

3 өдрийн өмнө
Улаанбаатар, Тяньжин хотын хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон бусад холбогдох албаныхан БНХАУ-ын Тяньжин хотын орлогч дарга Жү Пөн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, хоёр хотын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

3 өдрийн өмнө
Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийг хөгжүүлэх чиглэлээр Тяньжин хоттой хамтран ажиллана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнгөрсөн хоёрдугаар сард БНХАУ-ын Тяньжин хотод албан томилолтоор ажилласан. Томилолтын хүрээнд Тяньжин хоттой олон салбарт хамтран ажиллахаар тохиролцсон билээ. Тодруулбал, Хятад-Сингапурын хамтран хэрэгжүүлж буй ухаалаг хот, эко хот концепцын ухаалаг шийдлүүдийг шинэ суурьшлын Буянт-Ухаа бүсэд нэвтрүүлэхээр тохиролцсон

4 өдрийн өмнө