ЧӨЛӨӨТ БӨХ: Э.Дэлгэрмаа ДАШТ-с МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ

2023 оны 9 сарын 222023-09-22
ЧӨЛӨӨТ БӨХ: Э.Дэлгэрмаа ДАШТ-с МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ

Сербийн Белград хотноо болж буй Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 68 кг-д Энхсайханы Дэлгэрмаа шигшээд тунаж үлдсэн билээ.

Тэрбээр аваргын төлөө Туркийн Бусе Тосунтай өрсөлдсөн юм. Барилдааны явцад манай тамирчин 0:1-ээр хожигдож яваад бүтэн дөрвөн оноо авсан ч харамсалтай нь, цэвэр даруулснаар ДАШТ-ээс мөнгөн медаль зүүлээ.

Ийнхүү энэ удаагийн ДАШТ-ээс эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн төрөлд монголчууд гурван мөнгөн медальтай өндөрлөлөө.

Эмэгтэйчүүдийн 68 кг-д медаль хүртсэн тамирчид:

  • Алт: Бусе Тосун (Турк )
  • Мөнгө: Энхсайханы Дэлгэрмаа (Монгол )
  • Хүрэл: Кумба Ларрок (Франц )
  • Ирина Рынгач (Молдав )

М.Тэнүүн

Санал болгох

Криштиану Роналдугийн бишрэм үйлдэл

Саудын Арабын “Аль-Наср” баг Азийн “Аваргуудын лиг”-ийн тавдугаар тойрогт Ираны “Персеполис” багтай 0:0-ээр тэнцлээ. Тийм ч ач холбогдолгүй уг тоглолт хөлбөмбөг сонирхогчдын талархал сайшаалыг хүртэх ёстой К.Роналдугийн гайхалтай үйлдлээр олны анхааралд өртөв.

4 цагийн өмнө
"Парис-2024" олимпын бамбарыг ирэх дөрөвдүгээр сард асаана

"Парис-2024" зуны олимпын наадмын гал таслан асаах ёслолыг ирэх 2024 оны дөрөвдүгээр сарын 16-нд Грекийн Пелопоннесийн хойгийн эртний Олимпод зохион байгуулна

6 өдрийн өмнө
Дасгал хөдөлгөөн хийх нь хичээл сурахад хэр ач тустай вэ

Тоглоом тоглож, спортоор хичээллэх нь хүүхдэд ааш зан болон сэтгэл хөдлөлөө зохицуулахад нь тусалдаг

9 өдрийн өмнө