Сербийн Белград хотод болж буй Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны ДАШТ-ий сүүлийн өдөр манай хоёр тамирчин финалдсан билээ. Эмэгтэйчүүдийн 72 кг-д Энх-Амарын Даваанасан өнгөрсөн жилийн дэлхийн аварга, АНУ-ын Амит Елортой тунасан. Харамсалтай нь, энэ барилдаанд 8:2-оор америк бүсгүй ялж, дэлхийн хошой аварга боллоо.
Эмэгтэйчүүдийн 72 кг-д медаль хүртсэн тамирчид:
- Алт: Амит Елор (АНУ)
- Мөнгө: Энх-Амарын Даваанасан (Монгол)
- Хүрэл: Мива Морикава (Япон )
- Жамиля Бакбергенова (Казахстан )
М.Тэнүүн