Гарцан дээр дайруулсан охины шагайн яс хугарчээ

2023 оны 9 сарын 222023-09-22
Гарцан дээр дайруулсан охины шагайн яс хугарчээ

Зам тээврийн ослын улмаас 12 натстай охин нас барж, 13 настай эмэгтэй Х нь  биеийн байдал хүнд Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлж байна. Дээрх хэрэг өчигдөр /2023.09.21/ 12:41 цагт  гарсан бөгөөд Тахилтын дөрөвдүгээр буудлын орчимд гарцаар гарч явсан 12-13 насны хоёр сурагчийг Тоёота Приус маркийн автомашин мөргөсөн байна.

Ослын улмаас нэг нь замын хажуу руу, нөгөө нь чигээрээ 30 орчим метр шидэгдсэн болохыг гэрчүүд хэлж буй. 

ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж буй охины хувьд баруун хөлний шагайн  яс хугарсан, биеийн байдал харьцангуй тогтвортой байгаа аж.

Осол гаргасан машинд хоёр эрэгтэй хүн явж байж. Үүний зэрэгцээ 27 настай жолооч нь осол гаргах үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн гэх мэдээлэл байсан ч  жолооч нь архи уугаагүй, хажууд нь сууж явсан залуу нэг ой гарантай хүүхэд тэвэрч явжээ. 

Э.БУРАМ

Санал болгох

ШҮҮХ | Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт хилийн хориг тавьлаа

яллагдагч Н.Өнөрцэцэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан яллагдагч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнээд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

3 цагийн өмнө