Ж.Ганбаатар: Дизель түлш тасрахгүй

2023 оны 9 сарын 222023-09-22
Ж.Ганбаатар:  Дизель түлш тасрахгүй

ОХУ-ын Засгийн газраас дотоодын зах зээлээ тогтворжуулах үүднээс хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан дөрвөн орноос бусад бүх улс руу бензин, дизель түлш экспортлохыг түр хугацаагаар хориглох талаар  мэдэгдсэн. Мэдэгдэлтэй холбоотойгоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас өнөөдөр /2023.09.22/ мэдээлэл хийлээ.

----------------------------------------------------------------------------------------

Сайд Ж.Ганбаатар:

-Өчигдөр ОХУ-ын Засгийн газрын 2023 оны есдүгээр сарын 21-ны 15/35 дугаартай ОХУ-аас арилжааны бензин дизель түлш экспортлохыг түр хугацаагаар хориглох тухай тогтоол гарсан.

Тодорхой нэр төрлийн дизель түлш гэхээр гэхээр Евро-Азийн гаалийн кодын ангиллаар заасан зарим нэр төрлийн дизель түлшийг экспортлох боломжтой. Энд Монгол руу "Роснефт" компаниас экспортолж буй дизель түлш багтах боломжтой гэж харж байгаа.

Эцсийг шийдвэрийг хоёр хоногийн дараа гарчих байх. Гадаад харилцааны яамаар дамжуулж эцсийн шийдвэрийг авна. Ер нь тогтоолыг уншаад үзэхэд манайд импортолж буй дизель түлш энэ хоригт багтаагүй байна гэж ойлгож болно. Гэхдээ бид үүнийг тодруулж байгаа.

Харин А-92, А-95 шатахууны хувьд хоригт орсон байна. 

Тогтоол гарах болсон гол шалтгаан нь улс төрийн шалтгаан байхгүй. Та бүхэн мэдэж байгаа. Гурван сарын өмнөөс ОХУ-ын дотоодод иргэдийн хэрэглэдэг  шатахууны үнэ зах хязгаар нутгаар нэмэгдсэн.  Үнийг нь тогтворжуулах арга хэмжээг ОХУ шат шатандаа авсан. Энэ арга хэмжээний хүрээнд өчигдрийн тогтоол гарсан. Ганцхан Монгол Улс хоригт багтсан биш ээ.  Дэлхийн бүх улс хамаарагдаж байгаа.  ОХУ дотооддоо шатахууныг дийлэнх тохиолдолд Евро-5 ангиллын бензин хэрэглэдэг. Манай хэрэглэж буй нь Евро-2 гэдгийг та бүхэн мэдэж буй. Тиймээс “Ангарский” үйлдвэрийн Евро-2 авто бензин энэ тогтоолд хамаарахгүй байх магадлалтай. Үүнийг хоёр хоногийн дараа мэдээлнэ.

Мөн тогтоолд Засгийн газрын комиссын хоорондын гэрээтэй бол хамаарахгүй байх магадлалтай гэсэн үг өгүүлбэр байгаа. Монгол Улсын 2023 онд байгуулсан Засгийн газар хоорондын Комиссын 24 дүгээр зүйлд заасан газрын тосны бүтээгдэхүүнийг захиалсан хэмжээгээр бүрэн нийлүүлэх арга хэмжээ авах гэсэн агуулга байгаа. Энэ хүрээнд ОХУ-тай эдгээр агуулгыг тавьж ярилцана.

ОХУ-д дотооддоо үнэ өсөж буй гол шалтгаан нь шатахуун нийлүүлдэг компаниуддаа татаас өгдөг байсан юм билээ. Энэ татаас нь зогсоод гурван сар болж байгаа гэсэн.

Үүнээс болоод компаниуд шатахууныг дотооддоо борлуулах сонирхолгүй, экспортлох нь сонирхол нь нэмэгдсэн юм билээ. Үүнийг зогсоохын тулд ОХУ дотоодын шатахууны зах зээлийн нийлүүлэлтийг тогтворжуулах, үнийг бууруулах арга хэмжээ авч байна гэж ойлгож болно. 

Монгол Улс нийт шатахууныхаа 85-91 хувийг Роснефт компаниас импортолдог. Энэ хоригт ОХУ-ын томоохон шатахуун экспортлогч Роснефт, Газпром, Сибнефть, компани бүгд хамаарахгүй байх. Роснефт компаниас хоёр хоногт багтаад хариугаа авчих байх. 

Дизель түлш болон АИ92 бензин 30 хоногийн нөөцтэй буюу хангалттай нөөцтэй байна.

Э.БУРАМ

 

 

 

Санал болгох

ХШТХ: Иргэд сард дундажаар 100 гаруй мянган төгрөгийг эмэнд зарцуулдаг

Судалгаанд хамрагдсан эмч, эмнэлгийн мэргэжилтний зүгээс эмийн чанарыг сайжруулахтай холбогдуулан эмийг жороор, эмчийн заавраар зөв, зохистой хэрэглэх; лабораторийн тоног төхөөрөмжийг сайжруулах; хяналтыг сайжруулах; эмийн зар сурталчилгаанд хяналт тавих; эрүүл мэндийн боловсрол, эмийн бүртгэл мэдээллийг сайжруулахыг санал болгосон бол иргэдийн зүгээс дээрх саналаас гадна эмч, эм зүйчдийн мэдлэгийг дээшлүүлэх ёстой гэжээ

4 цагийн өмнө
Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын арга хэмжээг хэрэгжүүлнэ

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын арга хэмжээг 2023 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс 2024 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн хугацаанд авч хэрэгжүүлнэ

6 цагийн өмнө