12-14 насны дөрвөн хүүхэд бүлэглэн 15 настай хүүхдийг шатаажээ

2023 оны 9 сарын 222023-09-22
12-14 насны дөрвөн хүүхэд бүлэглэн 15 настай хүүхдийг шатаажээ

Цагдаагийн байгууллагад есдүгээр сарын 21-ний 19 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх дугаар тоот байрны дээвэр дээр эрэгтэй хүүхдийг шатаах гэж байсан бололтой, хүүхэд нүцгэн, түлэгдсэн байдалтай байна" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Уг дуудлага, мэдээллийг шалгахад, Дархан-Уул аймгийн харьяат 15 настай эрэгтэй С-ийг түүний танил болох 12-14 насны 4 хүүхэд толгой, нүүр зэрэг газарт гар ариутгагч мэт шингэн зүйл цацаж, шатаасан болохыг шуурхай эрэн сурвалжилж, илрүүлсэн байна.

Урьдчилан байдлаар насанд хүрээгүй хохирогч С, холбогдогч С, М, Т, Э нар нь хоорондоо танил бөгөөд Дархан-Уул аймагт хулгайлах, дээрэмдэх зэрэг хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байхдаа Улаанбаатар хотод ирж тэнүүчилдэг нөхцөл байдал тогтоогдоод байна гэж ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвөөс мэдэгдлээ.

Мөн хохирогч С нь урьдчилсан байдлаар гуравдугаар зэргийн түлэгдэлтэй эмнэлэгийн байгууллагад хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа хийж байна гэв.

Санал болгох

ШҮҮХ | Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт хилийн хориг тавьлаа

яллагдагч Н.Өнөрцэцэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан яллагдагч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнээд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

4 цагийн өмнө