Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёльтой уулзлаа

2023 оны 9 сарын 222023-09-22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёльтой уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэрээ 2023 оны есдүгээр сарын 21-ний өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Юн Сог Ёльтой уулзав.

Монгол Улсын Ерөнхийлөгч хүний эрх, эрх чөлөө, ардчилал, зах зээлийн эдийн засгийн харилцааны нийтлэг үнэт зүйлстэй БНСУ-тай хөгжүүлж буй найрсаг харилцаа, хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин тэлж, хоёр талын болон бүс нутаг, олон улсын тавцанд гүнзгийрэн бэхжиж, “Стратегийн түншлэл”-ийн түвшинд амжилттай хөгжиж байгаад сэтгэл хангалуун буйгаа онцлов.

Хоёр улсын төрийн тэргүүн нар Монгол, Солонгосын хоорондын худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах, ирээдүйд чиглэсэн ногоон хөгжил, аялал жуулчлал, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарыг түлхүү хөгжүүлэх асуудлаар санал солилцохын зэрэгцээ “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр”-ийн яриа хэлэлцээг энэ онд эхлүүлэхээр санал нэгдэв.

Уулзалтын үеэр талууд Монгол Улсад “Газрын ховор металлын хамтарсан судалгааны төв” байгуулж, уул уурхайн салбарт дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохирлоо.

Түүнчлэн цаашид бүтээн байгуулалтын томоохон төсөл хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх, соёл, аялал жуулчлал, иргэдийн солилцоог өргөжүүлэх зэрэг харилцан сонирхсон асуудлаар санал солилцов.

М.Тэнүүн

Санал болгох

ХШТХ: Иргэд сард дундажаар 100 гаруй мянган төгрөгийг эмэнд зарцуулдаг

Судалгаанд хамрагдсан эмч, эмнэлгийн мэргэжилтний зүгээс эмийн чанарыг сайжруулахтай холбогдуулан эмийг жороор, эмчийн заавраар зөв, зохистой хэрэглэх; лабораторийн тоног төхөөрөмжийг сайжруулах; хяналтыг сайжруулах; эмийн зар сурталчилгаанд хяналт тавих; эрүүл мэндийн боловсрол, эмийн бүртгэл мэдээллийг сайжруулахыг санал болгосон бол иргэдийн зүгээс дээрх саналаас гадна эмч, эм зүйчдийн мэдлэгийг дээшлүүлэх ёстой гэжээ

3 цагийн өмнө
Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын арга хэмжээг хэрэгжүүлнэ

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын арга хэмжээг 2023 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс 2024 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн хугацаанд авч хэрэгжүүлнэ

5 цагийн өмнө