Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагын гүйцэтгэх захирал Сима Бахустай уулзлаа

2023 оны 9 сарын 222023-09-22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагын гүйцэтгэх захирал Сима Бахустай уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэрээ 2023 оны есдүгээр сарын 21-ний өдөр НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагын гүйцэтгэх захирал Сима Бахустай уулзав.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн тэргүүний хувьд эмэгтэйчүүд, охидыг хөгжлийн бодлогын төвд тавьж, Тогтвортой хөгжлийн 5 дахь зорилго болох жендэрийн тэгш байдлыг хангахыг дэмжин ажилладгийг тэмдэглэв.

Монгол Улс 2024 онд Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг эх орондоо зохион байгуулахаар төлөвлөж буйг хэлж, гүйцэтгэх захирал Сима Бахусыг тус чуулганд оролцож, Монгол Улсад айлчлахыг урив.

НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагын гүйцэтгэх захирал Сима Бахус Монгол Улс сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдлын асуудлаарх олон улс, бүс нутгийн түвшний олон уулзалт, арга хэмжээг амжилттай зохион байгуулсанд баяр хүргэв.

Тэрбээр мөн Монгол Улс Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг 2024 онд зохион байгуулах санаачилгыг дэмжиж буйгаа хэлж, чуулга уулзалтыг амжилттай зохион байгуулахад хамтран ажиллахаа илэрхийлэв.

М.Тэнүүн

Санал болгох

ХШТХ: Иргэд сард дундажаар 100 гаруй мянган төгрөгийг эмэнд зарцуулдаг

Судалгаанд хамрагдсан эмч, эмнэлгийн мэргэжилтний зүгээс эмийн чанарыг сайжруулахтай холбогдуулан эмийг жороор, эмчийн заавраар зөв, зохистой хэрэглэх; лабораторийн тоног төхөөрөмжийг сайжруулах; хяналтыг сайжруулах; эмийн зар сурталчилгаанд хяналт тавих; эрүүл мэндийн боловсрол, эмийн бүртгэл мэдээллийг сайжруулахыг санал болгосон бол иргэдийн зүгээс дээрх саналаас гадна эмч, эм зүйчдийн мэдлэгийг дээшлүүлэх ёстой гэжээ

2 цагийн өмнө
Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын арга хэмжээг хэрэгжүүлнэ

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын арга хэмжээг 2023 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс 2024 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн хугацаанд авч хэрэгжүүлнэ

4 цагийн өмнө