1 хувийн шимтгэлийг шүүхийн шийдвэр биелүүлээгүй банкуудаар төлүүлнэ

2023 оны 9 сарын 222023-09-22
1 хувийн шимтгэлийг шүүхийн шийдвэр биелүүлээгүй банкуудаар төлүүлнэ

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас ипотекийн зээлийн нэг хувийн шимтгэлийг үндэслэлгүй, хэрэглэгчийг хохироох эрсдэлтэй гэж үзжээ. Иймд нэр бүхий есөн банканд 20 сая төгрөгийн торгууль ногдуулсан тухай өнөөдөр мэдээллээ.

ШӨХТГ-ын дарга Н.Мандуул

-Та бүхэн мэдэж байгаа, үр дагаварыг арилгах шаардлага хүргүүлсэн улсын байцаагчийн шийдвэрийг хуульзүйн үндэслэлтэй гэж улсын дээд шүүхээс есдүгээр сарын 11-ны өдөр эцэслэн шийдвэрлэсэн. Энэ хүрээнд сошиал, олон нийтийн сүлжээнд иргэдийг төөрөгдүүлэх мэдээ мэдээллүүд маш их цацагдаж байгаа учраас манай байгууллагын зүгээс албан ёсны  байр сууриас мэдээ мэдээлэл өгөхийг зорьж байна. Дээд шүүхийн шийдвэр 30 хоног үргэлжилнэ. Банкууд шүүхийн шийдвэрийг сайн дураар шийдвэрлэх хугацаа 30 хоног. Хэрэв энэ хугацаанд банкууд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй бол хэрэглэгчдийн 1 хувийн шимтгэлийг буцаан олгуулах арга хэмжээ авах шаардлага үүсч байна. ШӨХТГ-аас өмгөөлөгчидтэй хамтран ажиллах гэрээ байгууллаа. Арилжааны банкууд 30 хоногийн хугацаанд сайн дураар шүүхийн шийдвэрийг биелүүлж байгаа гэсэн мэдээлэл өнөөдрийн байдлаар алга. Иймд цаашид хэрэглэгчдийн хохирлыг барагдуулах ажлын төлөвлөгөөг гаргаж байна. Нөгөөтэйгүүр, нийгмийн сүлжээнд манай байгууллагын нэрийг барьж иргэдийг төөрөгдүүлсэн мэдээлэл түгээж байна. Дээд шүүхийн шийдвэр гарснаас хойш иргэдийн дансанд 1 хувийн шимтгэл шилжих мэтээр ойлгуулж байна гэв. 

Б.ЦЭЦЭГ

Санал болгох

ХШТХ: Иргэд сард дундажаар 100 гаруй мянган төгрөгийг эмэнд зарцуулдаг

Судалгаанд хамрагдсан эмч, эмнэлгийн мэргэжилтний зүгээс эмийн чанарыг сайжруулахтай холбогдуулан эмийг жороор, эмчийн заавраар зөв, зохистой хэрэглэх; лабораторийн тоног төхөөрөмжийг сайжруулах; хяналтыг сайжруулах; эмийн зар сурталчилгаанд хяналт тавих; эрүүл мэндийн боловсрол, эмийн бүртгэл мэдээллийг сайжруулахыг санал болгосон бол иргэдийн зүгээс дээрх саналаас гадна эмч, эм зүйчдийн мэдлэгийг дээшлүүлэх ёстой гэжээ

4 цагийн өмнө
Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын арга хэмжээг хэрэгжүүлнэ

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын арга хэмжээг 2023 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс 2024 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн хугацаанд авч хэрэгжүүлнэ

6 цагийн өмнө