Монгол Улсыг ажиглалтын жагсаалтад орууллаа

2023 оны 9 сарын 232023-09-23
Монгол Улсыг ажиглалтын жагсаалтад орууллаа

Дэлхийн Допингийн Эсрэг Байгууллагын энэ оны 2 дахь уулзалт БНХАУ-ын Шанхай хотноо /2023.09.22/-нд боллоо.

ДОПИНГИЙН ЭСРЭГ ДҮРМИЙГ 4 САРЫН ДОТОР БИЕЛҮҮЛЭХИЙГ ШААРДЖЭЭ

Уулзалтаар хэд хэдэн чухал асуудал хэлэлцсэний дотор Монгол Улсыг Дэлхийн допингийн эсрэг дүрмийг 4 сарын дотор бүрэн биелүүлэх шаардлага тавьж, “ажиглалтын жагсаалт”-д орууллаа. Манай улс тэдгээр биелүүлэх шаардлагатай дүрмүүдийг 4 сарын хугацаанд биелүүлэх боломжтой гэдгээ нотолж чадсан юм. 

Цаашид Засгийн газар, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хороо, Монголын Үндэсний Олимпийн хороо, Биеийн тамир, спортын Улсын хороо, Монголын Допингийн Эсрэг Үндэсний байгууллага хамтран ажиллаж, үүсээд байгаа нөхцөл байдлыг яаралтай шийдвэрлэх, эрсдэлийг арилгахад идэвхтэй ажиллах болно.

Санал болгох

ХШТХ: Иргэд сард дундажаар 100 гаруй мянган төгрөгийг эмэнд зарцуулдаг

Судалгаанд хамрагдсан эмч, эмнэлгийн мэргэжилтний зүгээс эмийн чанарыг сайжруулахтай холбогдуулан эмийг жороор, эмчийн заавраар зөв, зохистой хэрэглэх; лабораторийн тоног төхөөрөмжийг сайжруулах; хяналтыг сайжруулах; эмийн зар сурталчилгаанд хяналт тавих; эрүүл мэндийн боловсрол, эмийн бүртгэл мэдээллийг сайжруулахыг санал болгосон бол иргэдийн зүгээс дээрх саналаас гадна эмч, эм зүйчдийн мэдлэгийг дээшлүүлэх ёстой гэжээ

3 цагийн өмнө
Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын арга хэмжээг хэрэгжүүлнэ

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын арга хэмжээг 2023 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс 2024 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн хугацаанд авч хэрэгжүүлнэ

5 цагийн өмнө