Зам тээврийн ослын улмаас хоёр сурагчийн нэг нь амь насаа алдав

2023 оны 9 сарын 212023-09-21
Зам тээврийн ослын улмаас хоёр сурагчийн нэг нь амь насаа алдав

Сонгинохайрхан дүүргийн нутагтт зам тээврийн ноцтой осол гарч, хоёр сурагчийн нэг нь амь насаа алдсан харамсалтай хэрэг өнөөдөр гарлаа. Дүүргийн 33 дугаар хорооны нутаг, Тахилтын дөрөвдүгээр буудлын орчимд гарцаар гарч явсан 12-13 насны хоёр сурагчийг  автомашин мөргөсөн осол өдрийн 12:41 цагт бүртгэгдсэн болохыг цагдаагийн байгууллагаас мэдээлэв. 

Ослын улмаас хоёр хүүхдийн нэг нь эмнэлгийн тусламж авч чадалгүй амь насаа алдсан бол нөгөө нь биеийн байдал хүнд Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдсэн аж. 

Албаны мэдээллээр, ТЦА-ны Мөрдөн шалгах газраас шалгахад 12-13 насны 2 эмэгтэй хүүхдийг гарцаар зам хөндлөн гарах үед Тоёота Приус маркийн тээврийн хэрэгсэл мөргөсөн байна.  Харамсалтай нь, 12 настай, эмэгтэй “Н” ослын газарт амь насаа алдаж, 13 настай, эмэгтэй “Х” нь эмнэлэгт эмчлүүлж байна. Уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм.  Мөн осол гаргасан жолооч эмэгтэй  115 км хурдтай явж байсан гэх мэдээлэл цацагдаад буй. Энэ тухай Тээврийн цагдаагийн албанаас "Мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа тул урьдчилсан байдлаар мэдээлэл өгөх боломжгүй" гэв.  Өөрөөр хэлбэл, одоогоор тухайн жолооч хэчнээн км цагийн хурдтай явж байсныг нь тогтоохоор ажиллаж байгаа аж. Үүний зэрэгцээ жолооч нь осол гаргах үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн гэх мэдээлэл бий. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Дэлгэрхангай " Жолооч 115 км цагийн хурдтай байсан,  согтууруулах ундаа хэрэглэсэн гэх мэдээлэл ирээгүй. Шалгалтын явцад хурд хэтрүүлсэн эсэхийг нь тогтооно. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна" гэлээ. 

Б.ЦЭЦЭГ

 

 

 

 

Санал болгох

ШҮҮХ | Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт хилийн хориг тавьлаа

яллагдагч Н.Өнөрцэцэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан яллагдагч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнээд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

3 цагийн өмнө