БНХАУ-д ял эдэлж буй зургаан Монгол иргэнийг шилжүүлэн авчирлаа. Мөн тус улс руу оргон зайлсан гэх иргэн Д.Наранхүү нь Замын-Үүд боомтоор өнгөрсөн шөнө 02:00 цагт иржээ.
Тэрбээр нүүрсний хулгайн хэрэгт холбогдох үеэр урд хөрш рүү зугтсан. Түүнийг “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Д.Ариунболдтой ойрын харилцаатай, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн ойрын хүн гэж ойрын эх сурвалжууд мэдээлдэг. Тиймдээ ч Засгийн газрын "шувуу" ажиллагааны хүрээнд түүнийг баривчлан авчирч байгаа нь нүүрсний хулгайн хэргээр бусдад авлига зуучилсан, мөнгө угаасан хэргүүдээр яллагдагчаар татан шалгахаар болж байна. Улмаар Д.Ариунболд, Ш.Раднаасэд нарын нүүрсний хулгайн хэрэг шүүхээр эцэслэгдэх бололтой.