Б.Ганхуяг, Т.Аюурсайхан нарыг маргааш шүүнэ

2023 оны 9 сарын 272023-09-27
Б.Ганхуяг, Т.Аюурсайхан нарыг маргааш шүүнэ

Нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдож яллагдагчаар татагдсан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал маргааш /2023.09.28/ Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно. 

Б.Ганхуяг нь үндэслэлгүй хөрөнгөжсөн 4, хахууль авах 1, Чингис Хаан банкинд давуу байдал бий болгосон зэрэг 6 гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан бөгөөд нийт 50 гаруй тэрбумын ашиг хүртсэн болохыг прокурор н.Даваадорж шүүх хурлын үеэр хэлсэн.

Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын өмгөөлөгчид хэрэгт хавсаргасан нотлох баримт дутуу гэх шалтгаанаар проукрорт буцаах санал гаргасан ч прокуророос “Нотлох баримтуудаар нэгэнт тогтоогдсон учраас яллагдагчаар татсан” гэдгийг онцолж байв.

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, нийтийн албан тушаалтан хахууль авах, Худал мэдүүлэх,  зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх, үндэслэлгүйгээр хөрөнгөжих, хахууль өгөх, мөнгө угаах тус, тус заасан гэмт хэрэгт холбогдуулан Т.Аюурсайхан, Б.Ганхуяг, Т.Түвшинбаатар, Х.Батхишиг, О.Данзанлувсантүдэв, Б.Отгонжаргал, Г.Гантөмөр, О.Дагвадорж, И.Дагвадорж, П.Бадамханд, Б.Эрдэнэбаяр нарт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн юм.

Э.БУРАМ

Санал болгох

ШҮҮХ | Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт хилийн хориг тавьлаа

яллагдагч Н.Өнөрцэцэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан яллагдагч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнээд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

4 цагийн өмнө