4 хүн угаартаж нас барсан айлын угаар мэдрэгч ажиллагаагүй байжээ

2023 оны 9 сарын 272023-09-27
4 хүн угаартаж нас барсан айлын угаар мэдрэгч ажиллагаагүй байжээ

Баянзүрх дүүргийн наймдугаар хороонд байрлах нэгэн айлд 33 настай, эмэгтэй бага насны 3 хүүхдийн хамт нэг дор 4 хүн угаартсан байдалтай амь насаа алдсан харамсалтай хэрэг өчигдөр /2023.09.26/  бүртгэгджээ.

Тус айлын утаа мэдрэгч нь ажиллагаагүй байсан учраас Тавантолгой түлш компанийн хяналтын ажилтнуудын бүртгэлд бүртгэлтэй байжээ.

Улмаар есдүгээр сарын 21-23-нд ажилтнууд  хашаанд нь очиход эзэнгүй байсан гэх мэдээллийг эх сурвалж өгөв. Мөн дээрх айл нь хашаанаасаа нүүгээд өөр хашаанд буугаад удаагүй байжээ.

Угаартаж нас барж байгаа иргэдийн олонх нь  яндангаа салгаж, өрхөө бүтээсний улмаас угаартсан байх магадлалтай. Иймд галаа бүрэн унтарсан ч өрхөө бүү бүтээгээрэй, угаарын аюул отож байгаа гэдгийг сэрэмжлүүлэн хүргэж байна.  

Гэр, байшин, орон сууцандаа агаарын сэлгэлтийг тогтмол хийх, яндангаа хөөлөх, бүрэн шаталт дуустал яндагийн хаалтыг хаахгүй байх, пийшин зуухны онгорхой, цоорхой цууралтыг шалгаж бөглөх, угаарын хийн мэдрэгч суурилуулах, уг төхөөрөмжийн хэвийн ажиллагааг тогтмол шалгах, дохиоллыг салгаж унтраахгүй байх зэргээр угаарын хийд хордохоос урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүлж байна.

Э.БУРАМ

Санал болгох

ШҮҮХ | Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт хилийн хориг тавьлаа

яллагдагч Н.Өнөрцэцэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан яллагдагч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнээд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

4 цагийн өмнө