БНХАУ-ын Өвөрмонголын Ордос хотын Эзэн хорооны театрт 19-21-ны өдрүүдэд 3 хоног туршид Тамгагүй төр жүжгийг тоглохоор бэлтгэж байв. Гэтэл намын хурал болох тул жүжгийг тоглуулах боломжгүй гэсэн мэдээллийг өгснөөр тоглолт хийх газраа сольжээ. Ингээд 1400 гаруй хүний Ордос театр тоглохоор болжээ. Тоглолтын тасалбар богино хугацаанд бүтэн борлогдож дуусжээ. Гэтэл жүжиг тоглогдохоос цаг хүрэхгүй хугацааны өмнө Ордос хотын Эрээн хорооны театрын цахилгааныг тасалжээ. Мөн театр орчмын замын хөдөлгөөнийг хязгаарлажээ. Тасалбар авсан иргэд жүжиг тоглогдоогүйд бухимдан дотоод сүлжээндээ үзэл бодлоо илэрхийлсээр байна.
Уянга “Тамгагүй төр”-ийн талаар мэдээлэл хүргэх гэж байна. pic.twitter.com/esp5VyTK0g
— Намжир (@Hd72203529) September 19, 2023
Бүх xятадын соёлын яам, Хөх хот, Ордос хот гээд гурван газраас зөвшөөрөл аваад байсан. Товчхондоо, Өвөр монголд тоглож болно гэсэн албан ёсны зөвшөөрөлтэй анхны жүжгийг БНХАУ-ын удирдлагууд тоглуулахаас татгалзжээ. Тоглолтын талбарын мөнгийг буцаан олгоно гэж мэдээлжээ. Монгол жүжигчдийг жүжгийн бангийханыг 24-ны шөнө буудлаас нь гаргаж нутаг буцаажээ.
Жүжгийн багийнхан одоогоор албан ёсны мэдээлэл хийгээгүй байна. Тамгагүй төр жүжиг ирэх сарын 11-нд Английн Лондон хотноо тоглогдох юм.
Тамгагүй Төр жүжгийг Ордос хотод тоглуулсангүй хорьжээ? pic.twitter.com/4XM4LD57Vb
— Золоо (@zolooo55) September 19, 2023