Найзынхаа картыг нууцаар уншуулж мөнгө авсныг шүүх хулгайд тооцжээ

2023 оны 9 сарын 272023-09-27
Найзынхаа картыг нууцаар уншуулж мөнгө авсныг шүүх хулгайд тооцжээ

Прокуророос яллагдагч М-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 464.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч М нь хамт ажилладаг найзынхаа гэрээс нь гар утасны кейсний хавтсанд байсан банкны виза картыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бэлэн мөнгөний автомат машинд уншуулан 464.000 төгрөгийн хохирол учруулсан байна.           

Эрүүгийн хуульд бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар өөрт нь мэдэгдэлгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч 300.000 төгрөгөөс дээш хохирол учруулсан бол гэмт хэрэгт тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан.  

Шүүхээс шүүгдэгч М-г бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж  шийдвэрлэжээ.

Санал болгох

ШҮҮХ | Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт хилийн хориг тавьлаа

яллагдагч Н.Өнөрцэцэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан яллагдагч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнээд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

5 цагийн өмнө