ХБ: Өрөнд шилжүүлэн авсан 25 үл хөдлөхийг 3.8 тэрбумд заржээ

2023 оны 9 сарын 292023-09-29
ХБ: Өрөнд шилжүүлэн авсан 25 үл хөдлөхийг 3.8 тэрбумд заржээ

Хөгжлийн банкны төслийн санхүүжилтийн газрын захирал Б.Сайнзаяа мэдээлэл өгөв.

------------------------------------

Тэрбээр:

-Хөгжлийн банк он гарснаас хойш нийтдээ 93 ширхэг үл хөдлөх хөрөнгийг зарж борлуулах ажиллагаа хийгдэж байна. Энэ хүрээнд 25 үл хөдлөх хөрөнгийг 3.8 тэрбумаар худалдан борлуулсан.  Өр төлбөрт шилжүүлэн авсан барилгуудаас дурдвал  "Шинэ Яармаг" цогцолбор, "Гантиг Вилла", "Нүхт" амины орон сууц, "Даймонд центр" зэрэг байна. "Шинэ Яармаг" цогцолбор хорооллыг нийт 84.3 тэрбумын үнэлгээнд 75 ширхэг үл хөдлөх хөрөнгийг өр төлбөрт шилжүүлэн авсан. Тус орон сууц нь хоёр хэсэгт хуваагддаг. Нийт есөн блок нь дуусаагүй байсан 65 ширхэг орон сууц, үл хөдлөх хөрөнгө, граш, үйлчилгээний төвийг шилжүүлэн авсан. Өнөөдрийн байдлаар хоёр ширхэг орон сууц,14 грашийг зарсан. 

93 үл хөдлөх хөрөнгөөс 3.8 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 10 орон сууц, 1 үйлчилгээ, 14 авто зогсоолын зориулалттай нийт 25 үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулаад байна.

Таван байршилд ашиглалтад орсон үл хөдлөх хөрөнгүүдээс орон сууц болон үйлчилгээний зориулалттай нийт 57 үл хөдлөх хөрөнгө, дутуу гүйцэтгэлтэй дуусаагүй барилга 11 үл хөдлөх хөрөнгийг худалдан авах нээлттэй саналыг Монгол Улсын Хөгжлийн банкны цахим хуудсаар өгөх боломжтой.

Шинэ Яармаг цогцолбор хорооллын В зоне хэсгийн дутуу гүйцэтгэлтэй долоон блок орон сууц, гурван блок үйлчилгээ, нэг блок авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг барилга угсралтын салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудад санал болгон ажиллаж байна.

Худалдан борлуулах үл хөдлөх хөрөнгө:

  • Нүхт амины орон сууц-дуусаагүй барилга
  • Даймонд центрт ашиглалтад орсон үйлчилгээний талбай
  • 48-р байр 1401, 1402 тоот ашиглалтад орсон үйлчилгээний талбай
  • Ла Колина хотхоны ашиглалтад орсон орон сууц
  • Шинэ яармаг цогцолбор хороололд ашиглалтад орсон орон сууц, үйлчилгээ, авто зогсоол
  • Шинэ яармаг цогцолбор хороололд дутуу гүйцэтгэлтэй дуусаагүй барилга

Э.БУРАМ

Санал болгох

НӨАТ-ын сугалааны тохирол ЛХАГВА гарагт явагдана

Тохирол таарсан азтанд урамшуулал олгохдоо тухайн худалдан авалт хийсэн аймаг, дүүргийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувиар урамшууллыг нэмэгдүүлэн олгодог шинэчлэлийг сугааланд оруулсан

9 өдрийн өмнө
Жилийн өмнөхтэй харьцуулахад шинэ орон сууцны үнэ 13.3% өсч, 3,9 сая төгрөгт хүрчээ

Улаанбаатар хотын орон сууцны үнэ 2023 оны аравдугаар сард өмнөх оны мөн үеэс 10.9 хувиар, өмнөх сараас 0.8 хувиар тус тус өсжээ

16 өдрийн өмнө
ТОЙМ | "Нийгмийн даатгалын сан"-гаас 4 их наядын алдагдлыг санхүүжүүлжээ

Хуримтлал үүсгэх буюу миний төлсөн шимтгэл хуримтлагддаг, бичилт биш бодитоор хуримтлагдах боломж одоогоор алга байна

19 өдрийн өмнө
МУХБ: Зөвлөх үйлчилгээний тухай зарлал

Монгол Улсын Хөгжлийн банк (“МУХБ”)  нь үндэсний эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах тэргүүлэх салбаруудад хэрэгжих төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, импортыг орлох, экспортын орлогыг нэмэгдүүлэх үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх үндсэн зорилготой.

22 өдрийн өмнө