SOS: Гурав хоногт тагтнаас 3 хүүхэд унаж нас барав

2023 оны 10 сарын 32023-10-03
SOS: Гурав хоногт тагтнаас 3 хүүхэд унаж нас барав

Баянзүрх дүүргийн наймдугаар хороонд байрлах байрны есөн давхрын  цонхоор унаж 4, 7  настай эгч дүү хоёр нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, өчигдөр /2023.10.02/ 19:00 цагийн орчимд  бага насны хүүхдүүд гэрийнхээ цонхоор унаж нас барсан гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.

Хүүхдүүд гэртээ харгалзах хүнгүй байжээ. Тухайн байр нь 10 давхар бөгөөд хоёр хүүхэд есөн давхраас унаж эндсэн байна. 

Хүүхдүүдийн ээж гурван настай дүүг нь дагуулан цэцэрлэг яваад ирэх хооронд дээрх харамсалтай хэрэг гарчээ. 

Өнгөрсөн амралтын өдөр буюу есдүгээр сарын 30-нд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах байрны 10 давхраас таван настай хүү унаж амиа алдсан хэрэг гарсан. Уг хэргийн талаар эх сурвалжаас тодруулахад өглөөний 09:00 цагийн үед аав, ээж нь ажилдаа явахаар өвөөг нь ирэх хооронд хүүг түр цоожилж үлдээжээ. Гэвч өвөө нь хүүг аав нь аваад явсан гэж ойлгож. Ингээд орой ажил тарж бүгд гэртээ цуглах үед хүү байхгүй байгааг мэджээ. Улмаар  ээж нь байрны хяналтын камер шалган хүүг хайж эхэлсэн байна. Харамсалтай нь хүүг нас барсан байдалтай олсон байна. 

Тухайн байр нь 13 давхар бөгөөд хүүг 10 давхрын залгаа Хаан банкны дээвэр унасан байхад олсон  ч аль хэдийн оройтсон байжээ. 

Энэ оны эхний 9 сарын байдлаар тагтнаас 12 хүүхэд унасны 5 нь нас барж, 7 нь гэмтсэн байна.

Гэмтэж эмнэлэгт хүргэгдсэн хүүхдүүдийн дийлэнх нь олон эрхтний хавсарсан хүнд гэмтэлтэй ирдэг байна. Тиймээс бага насны хүүхдээ харгалзах хүнгүй үлдээхгүй байж, хаалга, цонхондоо хамгаалалт хийхийг мэргэжлийнхэн сануулж байна.

385262799_830749345720266_7621503761525289651_n.jpg

Э.БУРАМ

Санал болгох

ШҮҮХ | Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт хилийн хориг тавьлаа

яллагдагч Н.Өнөрцэцэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан яллагдагч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнээд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

3 цагийн өмнө