ХҮН-ын хуульчид “Daewoo Bus” компанийг Солонгосын хуулийн байгууллагаар шалгуулах хүсэлтийг тус улсын Элчин сайдын яаманд хүргүүлж байгаа талаар өнөөдөр /2023.10.03/ мэдээлэл хийлээ.
Тодруулбал, ХҮН-аас "Daewoo" компани нь хил дамнасан луйврын хэрэгт оролцсон эсэхийг БНСУ-ын прокурорын газарт хүсэлт тавьж шалгуулна. Мэдээж хоёр улс хоорондын олон улсын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсад суугаа Элчин сайд Ким Жун Гү үүсээд байгаа нөхцөл байдлыг маш сайн мэдэж байгаа гэж бодож байна. Татвар төлөгчдийн мөнгө зүй бусаар зарцуулагдсан байж болзошгүй гэх хэрэгт бидэнтэй хамтран ажиллах хүсэлтийг хүргүүлж буй" гэдгийг онцлов. Улмаар ХҮН-ын хүсэлтийг Элчин сайд Ким Жун Гү хүлээн авлаа.
ХҮН намын УЗ-ийн гишүүн, Хуульч О.Батхүү:
-Татвар төлөгчдийн 16 сая ам.доллар гэрээний урьдчилгаа болгож БНСУ-ын компани руу шилжүүлжээ. Гэтэл энэ компани нь 2022 оны долдугаар сарын 12-нд дампуурсан. Өөрөөр хэлбэл, хуулийн этгээдийн эрхгүй болсон компани. Яагаад дампуурсан компани руу мөнгө шилжсэн болох уг мөнгө буцаж олдох эсэх анхаарал татаж байна. БНСУ-ын талаас "Тэнүүн Огоо" ХХК-ын хувьцаа эзэмшигч хоёр хүн бий. Дээрх хоёр хүнийг шалгуулах хүсэлт тавьж байна. Ер нь энэ гэрээ байгуулагдах ёсгүй байсан.