Ипотекийн зээлийн журамд дараах өөрчлөлт оржээ

2023 оны 10 сарын 32023-10-03
Ипотекийн зээлийн журамд дараах өөрчлөлт оржээ

Орон нутаг дахь орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Монголбанкнаас хөнгөлөлттэй хүүтэй орон сууцны ипотекийн зээлийн журамд дараах өөрчлөлтийг тусгалаа.

Монголбанкны эх үүсвэрээр орон нутагт орон сууц худалдан авахад олгох ипотекийн зээлийн дээд хэмжээ 100.0 сая төгрөг байсныг 150.0 сая төгрөг болгон нэмэгдүүлэв.

Мөн Даатгалын тухай хуульд 2022 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр орсон нэмэлт, өөрчлөлттэй уялдуулан орон нутагт орон сууц худалдан авч буй зээлдэгчийн ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрт даатгалын байгууллагаас батлан даалт гаргах боломжийг нээлттэй боллоо.

384179886_1347955899444509_5814553815389528953_n.jpg

Санал болгох

НӨАТ-ын сугалааны тохирол ЛХАГВА гарагт явагдана

Тохирол таарсан азтанд урамшуулал олгохдоо тухайн худалдан авалт хийсэн аймаг, дүүргийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувиар урамшууллыг нэмэгдүүлэн олгодог шинэчлэлийг сугааланд оруулсан

9 өдрийн өмнө
Жилийн өмнөхтэй харьцуулахад шинэ орон сууцны үнэ 13.3% өсч, 3,9 сая төгрөгт хүрчээ

Улаанбаатар хотын орон сууцны үнэ 2023 оны аравдугаар сард өмнөх оны мөн үеэс 10.9 хувиар, өмнөх сараас 0.8 хувиар тус тус өсжээ

16 өдрийн өмнө
ТОЙМ | "Нийгмийн даатгалын сан"-гаас 4 их наядын алдагдлыг санхүүжүүлжээ

Хуримтлал үүсгэх буюу миний төлсөн шимтгэл хуримтлагддаг, бичилт биш бодитоор хуримтлагдах боломж одоогоор алга байна

19 өдрийн өмнө
МУХБ: Зөвлөх үйлчилгээний тухай зарлал

Монгол Улсын Хөгжлийн банк (“МУХБ”)  нь үндэсний эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах тэргүүлэх салбаруудад хэрэгжих төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, импортыг орлох, экспортын орлогыг нэмэгдүүлэх үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх үндсэн зорилготой.

22 өдрийн өмнө