Цалин, тэтгэврийг инфляцтай уялдуулан 10 хувиар нэмнэ

2023 оны 10 сарын 32023-10-03
Цалин, тэтгэврийг инфляцтай уялдуулан 10 хувиар нэмнэ

Иргэдийн орлогыг инфляцтай уялдуулан 10 хувиар нэмэгдүүлэхээр 2024 оны төсвийн тодотголд тусгажээ. Тодруулбал, цалин, тэтгэвэр, халамжийг ирэх оны дөрөвдүгээр сарын 1-ээс нэмэгдүүлэхэд 881 тэрбум төгрөг төсөвлөжээ. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан “Энэ оны долдугаар сарын 1-ээс бид төрийн албан хаагчид, тэтгэвэр авагчид, тодорхой хэмжээний халамжийг нэмсэн. Тэгвэл инфляцитай уялдуулан цалинг ирэх оны хагас жилээс нэмнэ. Бид 881 мянган иргэнээр дамжуулан бид өрхийн орлогыг дэмжиж байна гэсэн үг. Шаардлагатай 881 тэрбум төгрөгийг төсөвт тусгасан. Цаашид жил бүр нэмнэ” гэлээ. Тэрбээр 2024 оны Монгол Улсын төсвийн тодотголыг өнөөдөр танилцуулах үеэр уг мэдээллийг өгсөн билээ.

Цалин, тэтгэвэр, халамжийн нэмэгдэлд нийт 881 мянган иргэн хамрагдах тооцоо байна. Тодруулбал,  217.7 мянган мянган төрийн албан хаагчдын /төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчид/ цалинг  20 хувиар нэмэгдүүлэхэд 532.4 тэрбум төгрөгийг төсөвт суулгажээ. Мөн 516.8 мянган ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэхэд 308.6 тэрбум, нийгмийн халамж тэтгэвэр авах 146.9 мянган иргэнд 40 тэрбум төгрөгийг тус бүр төсөвлөжээ.

Б.ЦЭЦЭГ

Санал болгох

НӨАТ-ын сугалааны тохирол ЛХАГВА гарагт явагдана

Тохирол таарсан азтанд урамшуулал олгохдоо тухайн худалдан авалт хийсэн аймаг, дүүргийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувиар урамшууллыг нэмэгдүүлэн олгодог шинэчлэлийг сугааланд оруулсан

9 өдрийн өмнө
Жилийн өмнөхтэй харьцуулахад шинэ орон сууцны үнэ 13.3% өсч, 3,9 сая төгрөгт хүрчээ

Улаанбаатар хотын орон сууцны үнэ 2023 оны аравдугаар сард өмнөх оны мөн үеэс 10.9 хувиар, өмнөх сараас 0.8 хувиар тус тус өсжээ

16 өдрийн өмнө
ТОЙМ | "Нийгмийн даатгалын сан"-гаас 4 их наядын алдагдлыг санхүүжүүлжээ

Хуримтлал үүсгэх буюу миний төлсөн шимтгэл хуримтлагддаг, бичилт биш бодитоор хуримтлагдах боломж одоогоор алга байна

19 өдрийн өмнө
МУХБ: Зөвлөх үйлчилгээний тухай зарлал

Монгол Улсын Хөгжлийн банк (“МУХБ”)  нь үндэсний эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах тэргүүлэх салбаруудад хэрэгжих төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, импортыг орлох, экспортын орлогыг нэмэгдүүлэх үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх үндсэн зорилготой.

22 өдрийн өмнө