Хотын дарга, сайдын суудлыг ГОРИЛОГСОД

2023 оны 10 сарын 32023-10-03
Хотын дарга, сайдын суудлыг ГОРИЛОГСОД

Хотын дарга Д.Сумъяабазар өчигдөр /2023.10.02/ өөрийн хүсэлтээр огцрох өргөдлөө өгсөн. Улмаар дараагийн хотын даргын "марафон" өрнөж эхэллээ. Тэрбээр суудлаасаа буухаас өмнө иргэдэд "Хотын даргын ажил үнэхээр хэцүү юм байна. Маш өргөн хүрээнд маш олон хүний ашиг сонирхол нийцсэн их зовлонтой бөгөөд хүнд ажил юм билээ шүү. Дараагийн Хотын даргаа хайрлаарай" гэдгийг захисан.

Тэгвэл дараагийн хотын дарга Х.Нямбаатар,  түүний оронд УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаярыг тус яамны сайдад нэр дэвших боломжит хувилбар гэж  МАН үзжээ. 

Мөн Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны даргад УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан нарын нэрс  яригдаж байна. МАН-ын Удирдах зөвлөлийн хурлыг маргааш 14.00 цагт хийхээр төлөвлөжээ. Тус хурлаар томилгооны асуудлыг хэлэлцэх юм.

Э.БУРАМ

Санал болгох

ХШТХ: Иргэд сард дундажаар 100 гаруй мянган төгрөгийг эмэнд зарцуулдаг

Судалгаанд хамрагдсан эмч, эмнэлгийн мэргэжилтний зүгээс эмийн чанарыг сайжруулахтай холбогдуулан эмийг жороор, эмчийн заавраар зөв, зохистой хэрэглэх; лабораторийн тоног төхөөрөмжийг сайжруулах; хяналтыг сайжруулах; эмийн зар сурталчилгаанд хяналт тавих; эрүүл мэндийн боловсрол, эмийн бүртгэл мэдээллийг сайжруулахыг санал болгосон бол иргэдийн зүгээс дээрх саналаас гадна эмч, эм зүйчдийн мэдлэгийг дээшлүүлэх ёстой гэжээ

2 цагийн өмнө
Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын арга хэмжээг хэрэгжүүлнэ

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын арга хэмжээг 2023 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс 2024 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн хугацаанд авч хэрэгжүүлнэ

4 цагийн өмнө