ОРОН НУТАГ: Төрийн албан хаагчдад 20-40 хувийн нэмэгдэл олгоно

2023 оны 10 сарын 32023-10-03
ОРОН НУТАГ: Төрийн албан хаагчдад 20-40 хувийн нэмэгдэл олгоно

Орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдад сар бүр үндсэн цалингийн нэмэгдэл олгохоор болов. Тодруулбал, нийслэлийн алслагдсан дүүрэг Налайх, Багахангай, Багануур дүүрэг болон 21 аймгийн төвд ажиллаж байгаа төрийн албан хаагчдад 20 хувийн урамшуулал олгоно. Мөн сумдуудад ажиллаж буй албан хаагч нарт 40 хувийн нэмэгдлийг олгох юм байна.

Санхүүжилтийг 2024 оны төсвийн тодотголд тусгахдаа 105.2 мянган албан хаагчид 306.8 тэрбум төгрөг шаардлагатай гэж үзжээ.

Энэ нь Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан төвлөрлийг сааруулах зорилготой “Хот хөдөөгийн сэргэлт”-тэй уялдаж байгааг Сангийн сайд Б.Жавхлан хэлсэн. Тэрбээр “Орон нутагт төрийн үйлчилгээг саадгүй хүргэх төрийн албан хаагч дутагдаж байна. Тиймээс орон нутгийн нэмэгдлийг өмнө нь албан тушаал харгалзаж олгодог байсныг өөрчилж газарзүйн байршлаар нь нэмэгдэл олгоно. Өөрөөр хэлбэл, хөдөө аймаг, суманд ажиллаж буй төрийн захиргааны албан хаагч нараас гадна нийтлэг үйлчилгээний  галч, цэвэрлэгч үйлчлэгч нар орон нутгийн нэмэгдэл ирэх жилээс авч эхэлнэ гэсэн үг. Ерөнхийдөө Улаанбаатар хот руу явж буй их нүүдлийг орон нутагт барих уяа нь нэмэгдэл болж байна” гэсэн юм.  

Засгийн газраас энэ оны долдугаар сарын 1-ээс Төрийн нийтлэг үйлчилгээний 52 мянган албан хаагчийн суурь цалин 565 мянган төгрөг байгааг долдугаар сарын 1-нээс 750 мянган төгрөг болгож, нэмэгдүүлсэн юм. 

Б.ЦЭЦЭГ

Санал болгох

ШҮҮХ | Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт хилийн хориг тавьлаа

яллагдагч Н.Өнөрцэцэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан яллагдагч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнээд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

5 цагийн өмнө