"Улаанбаатар-Дархан" чиглэлийн авто зам 89 хувийн гүйцэтгэлтэй, суурь хучилт бүрэн дууслаа

2023 оны 10 сарын 32023-10-03
"Улаанбаатар-Дархан" чиглэлийн авто зам 89 хувийн гүйцэтгэлтэй, суурь хучилт бүрэн дууслаа

"Улаанбаатар-Дархан" чиглэлийн авто замын суурь хучилтын ажил бүрэн дууссан байна. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй гурван багцын барилгын ажил дуусаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээсэн. Үлдсэн хоёр багц болох хоёрдугаар багц 84.24 хувь, дөрөвдүгээр багц 78.21 хувийн, нийт 89.51 хувийн гүйцэтгэлтэйгээр 258 хүн, 119 машин механизм техник хэрэгсэлтэй ажиллаж байна.

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтийн хийгдэж буй нэмэлт хоёр эгнээ авто замын барилгын ажил 73.6 хувийн гүйцэтгэлтэй.

Тодруулбал,

Баруун аймаг руу салах тойрог уулзвараас Хар модот давааны ар хүртэлх нэгдүгээр багц 79.53 хувь, Хар модот давааны араас Урьхан хүртэлх хоёрдугаар багц 69.59 хувь, Урьханаас Сүмбэрийн уулзвар хүртэлх гуравдугаар багц 78.41 хувь, Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх дөрөвдүгээр багц 70.74 хувь, Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх тавдугаар багц 69.86 хувийн гүйцэтгэлтэй, 538 хүн, 246 техник, машин мехнизмтай ажиллаж байна.

Санал болгох

ХШТХ: Иргэд сард дундажаар 100 гаруй мянган төгрөгийг эмэнд зарцуулдаг

Судалгаанд хамрагдсан эмч, эмнэлгийн мэргэжилтний зүгээс эмийн чанарыг сайжруулахтай холбогдуулан эмийг жороор, эмчийн заавраар зөв, зохистой хэрэглэх; лабораторийн тоног төхөөрөмжийг сайжруулах; хяналтыг сайжруулах; эмийн зар сурталчилгаанд хяналт тавих; эрүүл мэндийн боловсрол, эмийн бүртгэл мэдээллийг сайжруулахыг санал болгосон бол иргэдийн зүгээс дээрх саналаас гадна эмч, эм зүйчдийн мэдлэгийг дээшлүүлэх ёстой гэжээ

3 цагийн өмнө
Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын арга хэмжээг хэрэгжүүлнэ

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын арга хэмжээг 2023 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс 2024 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн хугацаанд авч хэрэгжүүлнэ

5 цагийн өмнө