Допингийн эсрэг үндэсний төвийн тэргүүн Ж.Хатанбаатар, гүйцэтгэх захирал М.Мөнхболд нарын гэр, ажлын байранд Авлигатай тэмцэх газраас нэгжлэг хийж байна. Мөн Биеийн тамир, спортын улсын хорооны хүмүүсийг шалгаж байгаа аж. Ж.Хатанбаатарын хувьд дээрх төвийг удирдаад 10 жил болж байна.
Тодруулбал, Ж.Хатанбаатарыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж допингийн шинжилгээний хариуг хувийн хаягаараа авч, допинг илэрсэн бөхчүүдийн нэрсийг нуудаг гэх асуудлаар шалгагдаж эхэлсэн гэх.
Монголын үндэсний олимпын хорооноос дэлхийн допингийн эсрэг дүрэмд заасан хяналтын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зорилгоор 2007 онд "Допингийн эсрэг төв" ТББ-ыг үүсгэн байгуулсан байдаг.
Э.БУРАМ