Сонгинохайрхан дүүрэгт байрлах гэр цэцэрлэгийн 12 хүүхэд, 2 багшийн хамт угаартсан гэх дуудлага 103-т ирсэн байна.
Багш, хүүхдүүдэд толгой эргэж, дотор муухайрах шинж тэмдэг илэрч угаартаж байгаагаа мэджээ. Одоогоор тэдний биеийн байдал хэвийн болсон гэлээ.